Ядуурлыг бууруулах үүрэг хүнд зам хол байна

Уртнасан 2017-10-17 15:01:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ядуурлыг бууруулах үүрэг хүнд зам хол байна

Энэ оны 10-р сарын 17-нд Олон улсын ядуурлыг бууруулах 25 дахь өдөрлөг боллоо. Ядуурлыг бууруулах уриалгад нэгдэн, энх тайван, уужуу багтаамжтай нийгмийг бүтээн байгуулахыг НҮБ-аас дахин уриалжээ.

Дэлхийн олон газрын ядуу амьдралтай гэр бүлийнхний оюун ухаан, эрч хүчийг дэмжих, янз бүрийн ажил хөдөлмөр, амьдрал ахуйтай иргэд хамтран ядуурлыг бууруулах холбоо байгуулахын чухлыг олж харахыг энэ оны Олон улсын ядуурлыг бууруулах өдөрлөгөөр уриалсан байна. Мөн энэ оны тусгай сэдэвт багц үйл ажиллагаанууд, ядуурлыг бууруулах үйл ажиллагаанд онцолж буй нэр хүнд, эв нэгдэл, дуу хоолойн үнэ цэнэ маш чухал болж байгааг тусгахыг зорьсон байна.

Энэ оны Олон улсын ядуурлыг бууруулах өдрийг тохиолдуулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш видеогоор үг хэлжээ. Тэрээр: Ядуурлыг бууруулахыг НҮБ улам ахиулах бөгөөд “2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөр” бол одоогийн хамгийн үр ашигтай арга замын нэг гэдгийг онцлон тэмдэглэжээ.

“Бид дэлхийн 800 сая гаруй ядуустай үргэлж хамт байх болно. Одоо маш олон хүн ажилгүйдэл, аюулгүй байдлын асуудал, шударга бус байдал, хүчирхийлэл, зөрчил мөргөлдөөн, цаг уурын дулаарлын сөрөг нөлөөнөөс үүдсэн заналхийлэлд өртөж байна. 1990 оноос хойш ядуурлыг бууруулах талаар илэрхий ахиц гарч, аливаа улс орнууд ядууралтай тэмцэх амлалт өгч, ядуурлыг бууруулах зорилт тавьсан. 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөр бол бидний хэрэгжүүлж буй ер бусын замнал юм. Дэлхий нийтээрээ тогтоосон энэхүү хөтөлбөрт, эрүүл дэлхий, энх тайван, уужуу багтаамжтай нийгэм бүтээн байгуулж, хүн бүхэн нэр хүндтэй амьдрахыг баталгаажуулах зорилт дэвшүүлсэн. Хэнийг ч орхигдуулахгүй гэж тус хэлэлцээрт тэмдэглэсэн. Үүнийг биелүүлэхэд арга зам, түншийн харилцаа, зохицуулах арга барилаа шинэчлэх шаардлагатай бөгөөд энэ нь ядуурлын үндсэн шалтгааныг арилгах, эцсийн бүлэгт ядуурлыг бүрмөсөн зохицуулахад тустай юм.”

Ядуурлыг бууруулах үүрэг хүнд зам хол байна

2015 оны 9-р сард, тогтвортой хөгжлийн 17 төрөл, 169 зүйлийн зорилт бүхий “2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөр” баталж, “Дэлхий нийтийн аливаа хэлбэрийн ядуурлыг тэглэх” нь тогтвортой хөгжлийн зорилтын тэргүүн зорилт болж, тус тэргүүн зорилтын хүрээнд бичигдсэн 7 бодит зорилтын дотор “2030 он гэхэд дэлхийн нийт хүн амын дунд онц ядуу байдлыг үгүй болгох” нь эхний алхам болсон юм.

Сүүлийн 20 жилд дэлхийн ядуу амьдралтай хүн ам тал хувиар буурч, үүнд Ази, Номхон далайн бүс нутаг, ялангуяа Хятад улс хамгийн их хувь нэмэр оруулжээ. “Хятадын ядуурлыг бууруулсан арга хэлбэр” нь Хятадыг дэлхийн ядуурлыг хамгийн ихээр бууруулсан улс орон болгож, улмаар Хятад улс НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтыг дэлхийд анх биелүүлж чадсан орон болжээ. Хятад улсын ядуурлыг бууруулсан арга туршлага дэлхийн ядуурлыг бууруулахын үлгэр жишээ болж, Хятад улсын ядуурлыг бууруулсан асар их ололт амжилтыг Олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр хүлээн зөвшөөрчээ.

Энэ оны эхээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Хятадын ядуурлыг бууруулсан ололт амжилтыг өндөр үнэлсэн байлаа. Тэрбээр: Сүүлийн 10 гаруй жилд Хятад улс дэлхийн ядуурлыг бууруулахад хамгийн их хувь нэмэр оруулсныг мартаж болохгүй. Ерөнхий төлөвлөгөө гаргаж, алхам нэгтэй зохицуулсан нь Хятад улсын ядуурлыг бууруулах үйлс амжилтад хүрсний гол шалтгаан мөн гэж хэлсэн байна. Тэрбээр, Хятад улсын Төрийн зөвлөлийн Ядуурлыг тэтгэн, нээн хөгжүүлэх ажлын удирдах хэсгийн ядуурлыг бууруулах ажилд гүйцэтгэсэн удирдах үүргийг сайшааж, иймэрхүү механизм нь ядуурлын явцад бий болсон бүх асуудлыг үр ашигтай зохицуулах, ядуурлыг бууруулах төрөл бүрийн арга хэмжээ бүх талаар хэрэгжихэд тустай механизм гэж үзсэн байна.

Хятад улсын ядуурлыг бууруулах ажил найдвартай, үр ашигтай ахиж чадсан явдал бол Хятад улсын засгийн газрын удирдах чадвартай нягт холбоотой гэж НҮБ-ын зарим албан тушаалтнууд үзсэн юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дарга асан Хелен Элизабет Кларк: “Хятад улсын удирдагчдын багтаамжтай өсөлтийн арга хэлбэрийг идэвхтэй цогцлоож, ядуурлыг бууруулахад төрөл бүрийн боломж, нөхцөл бүрдүүлж байна” гэж тэмдэглэжээ.

Энэ оны 10-р сард Хятадад айлчилж, Бээжинд нээгдсэн 2017 оны Ядуурлыг бууруулах болон хөгжлийн дээд хэмжээний форумд оролцсон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Тегегневорк Гетту хэлсэн үгэндээ: Хятад улс ядуурлыг бууруулах ажилд маш нямбай орсон нь олон улсад үлгэр жишээ болсон. Хятад улс ядуурлыг бууруулах ажилд асар их амжилт гаргасан нь нарийн хянамгай судалгаа, нарийвчилсан төлөвлөгөө, ядуурлыг бууруулах маш оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүн мөн. Ядуусыг дэмжиж тэтгэх нь практикаас бий болсон, практикт хэрэгжүүлсэн, олон дахин туршсаны үр дүн юм. Энэ бол ихээхэн бодит ач холбогдолтой төдийгүй стратегийн ач холбогдолтой гэсэн байна. 

Ядуурлыг бууруулах талаар Хятад улсын гаргасан илэрхий амжилт НҮБ-аас дэлхийн хэмжээнд ядуурлыг бууруулах үйлст асар их түлхэц боллоо гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлсэн байна. Тэрбээр: Хятад улсын амжилт, ядуурлыг буурах талаар гаргасан үр дүн дэлхий нийтэд эерэг “нөлөө” үзүүллээ. Амжилтад хүрсэн арга туршлага, алдаа дутагдлын сургамжаа хуваалцах замаар Хятад улс хөгжиж буй бусад орнуудад туслан ядуурлыг бууруулах хамгийн сайн, үр ашигтай арга зам нээж өгч чадна гэжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Тегегневорк Гетту: Ядуурлыг бууруулах Хятад улсын арга туршлага бол хөгжиж буй бүх орон суралцууштай туршлага юм. Хятад улс технологийг ашиглан ядуурлыг бууруулсан туршлага нь ялангуяа хуулбарлан суралцууштай юм. Учир нь технологи ашиглан ядуурлыг бууруулна гэдэг хөгжлийн том чиг хандлага. Хятад улс Өмнөд, Өмнөдийн хамтын ажиллагаа, одоо хэрэгжиж буй “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтын санаачилга зэргээр дамжин хөгжиж буй бусад орнуудад үргэлжлүүлэн технологийн олон туслалцаа үзүүлж, их гүрний үүрэг хариуцлагаа үнэн бодитоор биелүүлж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ