БНАСАУ-д тавьсан хоригийг хэрэгжүүлнэ

2017-10-17 15:29:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНАСАУ-д тавьсан хоригийг хэрэгжүүлнэ

16-нд ОХУ-ын хуулийн   мэдээллийн сайт албан мэдээ нийтэлж тэмдэглэхдээ: 14-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин   зарлигт гарын үсэг зурснаар, 2016 оны 11-р сарын 30-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс   баталсан 2321 тоот тогтоолыг ОХУ хэрэгжүүлэх болсон байна. ОХУ, БНАСАУ-тай   холбоотой банк санхүүгийн наймаа , БНАСАУ-ын экспортын бараа бүтээгдэхүүн зэрэг   талаар БНАСАУ-д хориг арга хэмжээ хэрэгжүүлж, сүүлийн үед БНАСАУ цөмийн туршилт   хийсэн явдалд хариу барина гэжээ.

16-нд Интерфакс агентлагийн   мэдээлснээр, Путингийн зарлиг, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дээрх тогтоолын дагуу,   БНАСАУ-ын цөмийн зэвсэг, пуужингийн төлөвлөгөөнд оролцсон тус орны 11 хүн, 10   хуулийн эдгээдийн хувьд, ОХУ-ын нутаг дэвсгэрт байгаа тэдний хөрөнгө мөнгийг   санхүүгийн солилцоонд оролцуулахгүй, мөн Оросын талаас дээрх хувь хүн, хуулийн   эдгээдэд хөрөнгө мөнгө нийлүүлэхийг хориглоно хэмээн тогтоосон   байна.

2016 оны 11-р сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс БНАСАУ-тай   холбоотой 2321 тоот тогтоолыг санал нэгтэй баталж, мөн оны 9-р сарын 9-нд БНАСАУ   цөмийн туршилт хийснийг зэмлэж, цөмийн зэвсэг, пуужингийн төлөвлөгөөгөө орхихыг   БНАСАУ-д шаардаж, тус оронд шинэ хориг арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн   байна. 


Их уншсан

холбоотой мэдээ