Афганистанд үр тарианы тусламж үзүүлнэ

2017-10-17 15:37:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд Хятадаас Афганистанд суугаа элчин сайд Яо Жин: Хятад улс, НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөрөөр дамжин Афганистанд 1 сая ам.долларын үр тарианы яаралтай тусламж үзүүлж, тус орны ард түмэн үр тарианы хямралыг даван туулахад тусална гэжээ.

Афганистанд үр тарианы тусламж үзүүлнэ

Мөн өдөр Яо Жин, НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөрөөс Афганистанд суугаа албаны дэд дарга Паул Ховетэй хамт тусламжийн төслийг эхлүүлэх ёслолд оролцов. Тэрээр Синьхуа агентлагийн сурвалжлагчид хэлэхдээ: Хятад болон НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн Афганистан дахь анхны хамтын ажиллагаа нь энэ юм. Хахир өвөл удалгүй болох гэж байгаа үед, Афганистаны нутаг дэвсгэрт орон гэргүй тэнүүлчид хийгээд эх орондоо буцаж буй дүрвэгсэдийн тоо тасралтгүй нэмэгдэж, тэдний амьдралын үндсэн баталгаа маш их хүндрэл бэрхшээлтэй тулгараад байна. Хятад улс бол Афганистаны найрсаг дотно хөрш юм. НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөртэй  хамтран ажиллах замаар Афганистаны ард түмэн үр тарианы хямралыг даван туулахад туслахыг хүсэж байна гэжээ.

Паул Хове: Афганистанд өрнүүлж буй НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн ажлыг Хятадын засгийн газраас дэмжин, хувь нэмэрээ оруулж буйд чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ нь хоёр талын анхлан өрнүүлж буй баялаг үр дүнтэй хамтын ажиллагааны эхлэл хэмээн НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөр үзэж байгаа ба Афганистаны ард түмнийг өлсөглөнгөөс гаргах хамтын хүслийн талаар нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ. 



Их уншсан

холбоотой мэдээ