"Хятад: Ши Жиньпиний эрин үе” анхаарал дагуулж байна

2017-10-17 18:45:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
16-нд Америкийн Канал Дискавери телевизээр “Хятад: Ши Жиньпиний эрин үе” 3 ангит баримтат кино үзэгчидтэй золгожээ.  Энэ нь олон улсын гол гол хэвлэл мэдээллийн байгууллага Ши Жиньпин даргын  засаглалын тухай үзэл баримтлалыг иж бүрэн, системтэйгээр танилцуулж буй  телевизийн анхны нэвтрүүлэг болно.

"Хятад: Ши Жиньпиний эрин  үе” хэмээх баримтат кино тавигдаж эхлээд Сингапурын үзэгчдийн ярианы сэдэв  болсон байна. Сингапурын Нан Ян Технологийн Их Сургуулийн Олон Улсын Судалгааны  Хүрээлэнгийн судлаач, доктор Ху Ишинь: Тус кино хүмүүсийн анхаарлыг татаж байгаа  нь өнгөрсөн таван жилийн Хятадын хөгжилтэй салшгүй холбоотой юм  гэжээ.

Энэ баримтат киноноос Хятад улс өнгөрсөн 5 жилд мөн  тогтвортой хөгжиж, зөвхөн эдийн засгийн үр ашиг биш бас байгаль экологид  анхаарал тавьж эхэлснийг бид ойлгож болно. Хятад улс маш олон зүйлд зохицуулалт,  өөрчлөлт хийж эхэлснийг мөн мэдэж болох юм гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ