2017 оны эхний гурван улиралд Хятадын санхүүгийн орлого нэмэгджээ

2017-10-17 18:52:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Сангийн яамны 16-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2017 оны  эхний гурван улиралд Хятад улсын санхүүгийн орлого, зарлага 2016 оны мөн үеэс  тусбүр 9.7, 11.4 хувиар өсөн нэмэгдэж, эдийн засаг, банк санхүүгийн эрхлэлт  тогтвортой бөгөөд нэлээд түргэн өсөлтөө хадгалсаар байгаа юм байна.  

Тоо баримтаас үзвэл, оны эхний 9 сард Хятад улсын үндэсний хэмжээнд  ердийн олон нийтийн төсвийн орлого 13 их наяд 412 тэрбум 900 сая юаньд хүрч,  өнгөрсөн оны мөн үеэс 9.7 хувиар нэмэгдсэн бол зарлага нь 15 их наяд 187 тэрбум  300 сая юань хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11.4 хувиар нэмэгджээ. Хятадын Сангийн  яамны Төрийн сангийн ажил эрхэлсэн газрын мэргэжилтэн Лөү Хун танилцуулахдаа:  Эдийн засаг тогтвортой өсөн нэмэгдэж буй нь санхүүгийн өсөлтөд маш сайн хүч  сэлбэсэн бөгөөд санхүүгийн зарлага нь зүй зохистой нэмэгдэн, гол чухал салбарын  зарлагыг баталгаажуулж чадсан. Оны эхний гурван улиралд ердийн олон нийтийн  төсвийн орлого маш идэвхтэй өөрчлөгдсөний хамгийн гол онцлог бол орлогын  өсөлтийн хэмжээ харьцангуй өндөр байсанд оршино гэжээ. Тэрээр:  

"Эдийн засгийн гол цогцуудын  татвар бүгд нэлээд түргэн өсөн нэмэгдсэн. Үндэсний хэмжээнд санхүүгийн орлого  9.7 хувиар өссөн бөгөөд үүнээс татварын орлогын өсөлт 12.1 хувьд хүрсэн. Орлогыг  бүрдүүлсэн гол төслүүдийн хувьд, үйлдвэр худалдааны нэмүү өртгийн татвар, аж  ахуйн нэгжийн ашгийн татвар, хувь хүний ашгийн татвар, импортын татвар,  автомашины худалдан авалтын татвар, гэрээний татвар, газар эдэлбэрийн нэмүү  өртгийн татвар зэрэг бүгд хоёр оронтой тоогоор өсөн нэмэгдсэн. Дотоодын  хэрэглээний татварын өсөлт нь өнгөрсөн хоёр жилийнхтэй харьцуулахад зохих  хэмжээгээр нэмэгдсэн байна. Харин эрхлэлтийн татварыг нэмүү өртгийн татвар  болгон өөрчлөх туршилтын бодлогын чанартай татвараас чөлөөлсөн зэргийн улмаас  зарим салбарын нэмүү өртгийн татвар буурсан байна.” 

Дурдууштай нь, энэ оны эхний  гурван улиралд Хятадын санхүүгийн орлого зарлагын тоо баримтаас үзвэл, Хятадын  эдийн засгийн бүтэц улам шилдэгжиж, хөгжил улам зохицонгуй болж, иргэдийн  амьжиргаа улам баталгаатай болж байгаа юм.

Үүнд, энэ оны эхний 9 сард 2, 3-р аж үйлдвэрийн татварын орлогын  нэмэгдсэн хэмжээ нийт татварын орлогын тал хувийг эзэлж, өнгөрсөн оны 2-р  үйлдвэрлэлийн орлого буурч, 3-р үйлдвэрлэл ганцаараа хошуучилж байсан байдалд  илэрхий өөрчлөлт гарчээ. Аж үйлдвэрийн бүтэц цаашид шилдэгжиж, дээд технологийн  боловсруулах ажил төрлийн зарим татвар нэлээд түргэн нэмэгдлээ. Шинэ хуучин  хөдөлгөх хүчний солигдол түргэсэж, татвар хураамжийг бууруулах бодлогын  нөлөөгөөр эдийн засгийн гол цогц, хэрэглээний шинэ эрэлт хэрэгцээг дайчилж,  эхний гурван улиралд соёл спорт, зугаа цэнгэл, интернет болон холбогдох ажил  төрөл, программ хангамж, мэдээллийн техникийн үйлчилгээний татвар ч нэлээд их  хэмжээгээр өсжээ.

Үүний зэрэгцээ тоо баримтад, төвийн болон орон нутгийн орлогын өсөлт  зохицонгуй болж, зүүн, төв, баруун бүсийн орлогын нэмэгдлийн зөрөө их биш,  өнгөрсөн хоёр жилийн зүүн бүсийн орлого их, баруун бүсийн орлого бага байсан  байдал өөрчлөгджээ.

Санхүүгийн зарлагын талаар, Сангийн яамны Үндэсний  нөөцийн хэлтсийн дарга Лө Хун хэлэхдээ: Санхүүгийн идэвхтэй бодлогын төрөл  бүрийн арга барил нь жилийн төсөвт тусгагдсан байна. Санхүүгийн төрөл бүрийн  зарлагыг батлан зөвшөөрсөн төсвийн дагуу чанд зохион байгуулах хэрэгтэй гэжээ.  Тэрээр хэлэхдээ: 

Өнгөрсөн 3 улиралд энгийн олон нийтийн төсвийн  зарлага 2016 оны мөн үеэс 11.4 хувиар нэмэгдэж, жилийн эхний төсвөөс 5 нэгжээр  өндөр болсон байна. Төвийн энгийн олон нийтийн төсвийн зарлага оны эхнээс 71.3  хувиар нэмэгдэж, ноднингийн мөн үеэс 0.2 нэгжээр өндөр болсон байна. Орон  нутгийн энгийн олон нийтийн төсвийн зарлага жилийн эхнийхээс 79.4 хувиар  нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 3.2 нэгжээр өндөр болсон байна гэжээ.

Бодит зарлагын  төсөлд бохирдлоос сэргийлэх, эрчим хүч хэмнэн, ядуурлаас ангижруулах зардлыг тус  тус 50 орчим хувиар нэмэгдүүлсэн нь санхүүгийн ногоон хөгжлийг дэмжиж, ядуурлыг  тэтгэх эрч хүчээ нэмэгдүүлж байгаагийн баталгаа болсныг гэрчилж байна.

Их уншсан

холбоотой мэдээ