Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед оров

2017-10-18 10:48:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед оров

10-р сарын 18 буюу өнөөдөр  Бээжин хотноо ХКН-ын XIX их хурал эхлэв. Ши   Жиньпин нээлтийн үеэр тавьсан тайландаа, урт хугацааны хүчин чармайлтаар   дамжуулж, Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед оров. Энэ нь Хятадын   хөгжлийн шинэ түүхэн гараа болж, БНХАУ-ын хөгжлийн түүх, Хятадын үндэстний   хөгжлийн түүх, дэлхийн социализмын хөгжлийн түүх, хүн төрөлхтний нийгмийн   хөгжлийн түүхэнд чухал ач холбогдолтой юм гэжээ. 

Ши Жиньпин   тайландаа, намын XVIII их хурлаас хойш гаргасан түүхэн амжилтын талаар жишээ   татаж тэмдэглэхдээ,  Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орсон нь   Хятадын үндэстэний агуу их сэргэн мандлын гэгээн саруул ирээдүйг угтаж, хөгжиж   буй орны орчин үеийн бүтээн байгуулалт тийш хөгжих замыг тэлэн өргөжүүлж, түргэн   хөгжлийг мөрөөдөхийн зэрэгцээ өөрийн бие даасан чанарыг баталгаажуулахыг хүсэж   буй улс орнуудад шинэ сонголт өгч, хүн төрөлхтний асуудлыг шийдвэрлэхэд Хятадын   оюун ухаан, Хятадын төслийг дэвшүүлсэн гэжээ. 

Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед оров

Тэрээр хэлэхдээ:   Хятадын нийгмийн гол зөрчил нь өдгөө ард түмний өдөр ирэх тусам нэмэгдэж буй   сайн сайхан амьдралын эрэлт хэрэгцээ, тэнцвэртэй, гүйцэд бус хөгжлийн хоорондын   зөрчил болж байна. Хятад улс социализмын анхан шатанд урт хугацаагаар орших   байдал өөрчлөгдөөгүй, мөн дэлхийн хамгийн том хөгжиж буй орон гэсэн олон улсын   статус ч өөрчлөгдөөгүй. Улс орноо баян, хүчирхэг, ардчилал, соёл иргэншилтэй, эв   нийцтэй, үзэсгэлэнт сайхан социалист, орчин үеийн хүчирхэг орон болгон бүтээн   байгуулахыг тэрээр бүх намд хандан уриалав.  

Их уншсан

холбоотой мэдээ