ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалаар үзэл санаа, үйл ажиллагаагаа нэгтгэх хэрэгтэй

Цогзолмаа 2017-10-19 09:34:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын  XIX их хурлын үзэл баримтлалаар үзэл санаа, үйл ажиллагаагаа нэгтгэх  хэрэгтэй

Синьхуа агентлагийн мэдээ: 18-нд, Лю Юньшань XIX их  хурлын Юньнань мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үедээ: Ши Жиньпиний  шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалыг нухацтай  суралцаж, шинэ цаг үе, шинэ үүрэг хариуцлага, шинэ замналын боломжийг гүйцэд  ашиглаж, ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалаар үзэл санаа, үйл ажиллагаагаа  нэгтгэх хэрэгтэй хэмээн онцолжээ.

18-ны үдээс хойш, Юньнань мужийн төлөөлөгчид XIX их  хурлын тайланг авч хэлэлцэв. Лю Юньшань төлөөлөгчдийн саналыг сонссоны дараа  илтгэл тавьсан юм. Тэрээр: Ши Жиньпин нөхрийн тайланд түүх, цаг  үеийн өндөрлөгөөс шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлал,  үндсэн чиг шугамыг дурдаж, шинэ цаг үед Хятадын онцлогтой социализмыг хөгжүүлэх  тухай онол практикийн асуудлуудад хариулт өгсөн тул чиглэл хандлагыг зааж, зураг  төлөвлөгөөг гаргаж өгсөн сайн тайлан боллоо. Энэ бол марксизмын мөрийн  хөтөлбөрийн шинжтэй үнэт сурвалж бичиг, шинэ эрин үед Хятадын онцлогтой  социализмын агуу их ялалтад хүрэх улс төрийн тунхаг, үйл ажиллагааны мөрийн  хөтөлбөр юм. Бид нухацтай суралцаж, тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй  гэжээ.

Лю Юньшань: Шинэ эрин үед шинэ онол бүрэлдэж, шинэ онол  нь шинэ практикийг удирддаг. ХКН-ын XIX их хуралд Ши Жиньпин даргын дурдсан шинэ  эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалыг намын урт хугацаагаар  баримтлах ёстой үзэл санааны удирдлага болгон тогтоосон нь намын удирдах үзэл  санааг дахин нэг удаа цаг үетэйгээ зэрэг урагшлуулсан тул маш чухал ач  холбогдолтой юм гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ