Нейтрон од мөргөлдсөн таталцлын долгионыг ажиглажээ

Уртнасан 2017-10-19 10:12:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10 сарын 16-нд Америкийн   Үндэсний шинжлэх ухааны сангаас “Хоёр нейтрон од мөргөлдсөний улмаас үүдсэн   таталцлын долгионыг анх удаа илрүүлсэн” тухай мэдэгдэл хийжээ. Хоёр нейтрон од   мөргөлдөн нийлсэн таталцлын долгионыг хүн төрөлхтөн анх удаа илрүүлж, таталцлын   болон түүний цахилгаан соронзон долгионыг зэрэг ажигласан анхны тохиолдол   боллоо. Өөрөөр хэлбэл, хоёр нейтрон од мөргөлдсөний улмаас гарсан таталцлын   долгионыг анх удаа “сонсож”, цахилгаан соронзон долгион буюу гэрлийг нь “харсан”   юм. Хятадын рентген цацрагийн сансрын анхны хиймэл дагуул HXMT дуран авай   таталцлын долгион үүсэх үеэр тухайн долгион үүссэн сансрыг бүсийг амжилттай   хэмжиж, таталцлын долгионы соронзонг ажиглахад оролцсон байна. Энэ тухай   ХОУР-гийн сэтгүүлч Лю Чингийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Нейтрон од мөргөлдсөн таталцлын долгионыг ажиглажээ

АНУ дахь лазерын интерферометр ашиглан таталцлын долгион ажигладаг   сансар судлалын “LIGO” станц, Итали дахь ажиглалтын “Virgo” төв 8-р сарын 17-нд   эх дэлхийгээс 130 сая гэрлийн жилийн зайд болсон хоёр нейтрон од мөргөлдсөнөөс   үүдсэн таталцлын долгионыг хэмжиж, Олон улсын таталцлын долгион, цахилгаан   соронзон долгионыг ажиглах холбоо энэ удаад үүссэн цахилгаан соронзон долгионыг   илрүүлсэн байна.

Нейтрон од мөргөлдсөн таталцлын долгионыг ажиглажээ

Таталцлын долгион гэдэг нь Эйнштейний   харьцангуйн онолын чухал таамаглал юм. Цаг хугацаа, орон зай нь массаас шалтгаан   мурийж, цаг хугацаа, орон зай тэлэх, хумигдах үйл явцад хэлбэлзэл үүсгэдэг ба   эдгээр хэлбэлзэл нь таталцлын долгион юм. 2015 оны 9-р сараас 2017 оны 8-р сарын   17-ныг хүртэл хүн төрөлхтөн таталцлын долгионыг дөрвөн удаа амжилттай хэмжин   ажиглажээ. Харин энэ удаад илрүүлсэн таталцлын долгион нь өмнөх удаад илрүүлсэн   сансрын хоёр хар нүх мөргөлдсөнтэй адилгүй, харин хоёр нейтрон од мөргөлдсөнөөс   үүсэн таталцлын долгион юм.

Нейтрон од мөргөлдсөн таталцлын долгионыг ажиглажээ

Хоёр нейтрон од мөргөлдөн нийлэхэд таталцлын   долгион үүсгэх төдийгүй цахилгаан соронзон, гэрэл үүсгэнэ гэж онолын хувьд аль   эрт таамаглажээ. Хятадын Шинжлэх Ухааны Академийн Өндөр эрчим хүчний физикийн   судалгааны газрын Гамма цацраг ба таталцлын долгионы цахилгаан соронзонг судлах   хэсгийн дарга Шюн Шяолинь: Энэ удаагийн илрүүлэлт нь таталцлын долгионыг судлах   сансар судлалын бэлэг тэмдг боллоо. Сансар судлал, физикийн шинжлэх ухааны   хөгжлийн түүхэнд цаг үеийг заагласан нээлтийн ач холбогдолтой юм   гэжээ.

“Өмнө нь ажигласан хоёр хар нүх   мөргөлдөн нийлснээс үүссэн таталцлын долгионоос дуу чимээ үүссэн тул хүн   төрөлхтөн хүлээн авч сонссон, гэрэл ялгаруулдаггүй учраас харах боломжгүй   байлаа. Харин энэ удаагийнх бол анхны тохиолдол. Үүсгэсэн таталцлын долгионыг   сонсож болох төдийгүй үүсгэсэн гэрэл нь “харагдахуйц” юм. Иймээс хүн төрөлхтөн   хоёр өөр төрөл зүйлийн мэдээллээр огторгуйн биетийн физик үйл явцыг нарийн   тодорхой ажиглан судлах боломж олдсон. Энэ бол шинэ цаг үеийн нээлт юм.”

Нейтрон од мөргөлдсөн таталцлын долгионыг ажиглажээ

Нейтрон од мөргөлдсөн таталцлын долгионыг ажиглажээ

Энэ удаагийн таталцлын долгионы   тохиолдол маш чухал ач холбогдолтой болжээ. Сансар судлаачид дэлхий дэх болон   сансар дахь дурангуудыг ашиглан хэмжиж, дэлхийн хэмжээнд хамтран ажиглалт   хэмжилт хийсэн нь сансар судлалын түүхэн дэх маш ховор тохиолдол болов.   Таталцлын долгион үүсэх үеэр рентген цацраг, гамма цацрагийн 4 дуран авай   таталцлын долгион үүсэн сансрын бүсийг амжилттай хэмжсэн бөгөөд Хятадын рентген   цацрагийн сансрын хиймэл дагуул HXMT дуран авай тэдгээрийн нэг нь байлаа.

HXMT дуран авай хэмжин ажиглах   хүчирхэг чадвартаа түшиглэн таталцлын долгион үүсэх үед таталцлын долгионы эх   үүсвэр орших сансрын бүсийг амжилттай хэмжиж, цахилгаан соронзон долгионы өндөр   эрчим хүчний цацрагийн шинж чанарыг хатуу хязгаарласан нь энэ удаагийн таталцлын   долгионыг судлахад чухал ач холбогдолтой болсон гэж Шюн Шяолинь ярьсан юм.

Нейтрон од мөргөлдсөн таталцлын долгионыг ажиглажээ

“Энэ удаа ийм ойрхон зайд болсон   таталцлын долгионы тухайд бид өмнө нь түүний цацраг маш хүчтэй байна гэж төсөөлж   байсан. Гэвч эх байгаль бол хүмүүсийн санаанд захирагддаггүй. Энэ удаагийн   таталцлын долгион маш сул байсан. Онолчдын таамаглаж байснаас мянга, арван   мянган дахин сул байлаа. HXMT дуран авай энэ тухай бидэнд тооцооллын баримт   нийлүүлсэн. Энэ нь бидний энэ удаагийн таталцлын долгионыг судлахад маш чухал   юм. Онолын загварт, таталцлын долгионыг маш хүчтэй байна гэж үзэж байсан тул тэр   онолын загварыг өөрчлөн шинэчлэх шаардлагатай болж байна.”

“Хүй Янь” буюу “Билигт нүд”   хэмээн нэрийдсэн HXMT дурайнг энэ оны 6-р сарын 15-нд Хятадын Жючуаны хиймэл   дагуул хөөргөх төвөөс сансарт хөөргөн, өдгөө туршин ажиллуулах шатандаа байна.   Хятадын Шинжлэх Ухааны Академийн Өндөр эрчим хүчний физикийн судалгааны газрын   Астрофизикийн лаборатори тус дурангийн ажиглалт, өгөгдөл, тоо баримтын судалгааг   хариуцаж байна. Энэ удаагийн нээлт HXMT дуран авайны шинжлэх ухааны судалгааны   гарцыг ихээхэн өргөжүүллээ. Хожим тус дуран таталцлын долгионыг хэмжих салбарт   улам их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэж Шюн Шяолинь ярьсан юм.

“Энэ удаагийн ажиглалт, манай дуран   авайны үйл ажиллагаа маш сайн байгаа, мөн таталцлын долгионы цахилгаан соронзонг   хэмжих чадвартай гэдгийг нотлон харууллаа. Дуран авайг туршин ажиллуулах хугацаа   дууссаны дараа ирээдүйд бүр олон таталцлын долгионы өндөр эрчим хүчний цахилгаан   соронзонг хэмжин ажиглах болно.”

Их уншсан

холбоотой мэдээ