Хятадын амжилтыг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж байна

2017-10-19 10:28:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 18-нд Бээжин хотноо ХКН-ын XIX их хурал эхэлж, Ши Жиньпин “Чинээлэг нийгэмд бүх талаар шилжиж, Хятадын онцлогтой социализмын шинэ цаг үеийн аугаа ялалтыг байгуулъя ” сэдвээр илтгэл тавьжээ. 
Хятад улс өнгөрсөн таван жилд ХКН-ын удирдлагаар эрчтэй хөгжсөн төдийгүй дэлхийн чанартай асуудлыг шийдвэрлэхийн тулд Хятадын үзэл баримтлал, төслийг идэвхтэй дэвшүүлсэн юм. ХКН-ын удирдлагыг баримтлан, Хятадад тохирох хөгжийн замыг дагаж мөрдөх нь Хятадын хөгжлийн гол тулгуур бөгөөд Хятадын ирээдүйн зөв чиглэл юм гэж олон улсын улс төрч, судлаачид, хэвлэл мэдээллийнхэн үзэж байна. 
Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны гишүүн, ГХ-гийн сайд Хуан Пингжун : ХКН-ын ХVIII их хурлаас хойш Ши Жиньпинээр удирдуулсан ХКН-ын Төв хороо Хятадын ард түмнийг дайчлан эдийн засаг, нийгмийн хөгжилд асар их амжилт гаргасан. Хуулиар засаглах, намын сахилга батаа чангатгахын тулд засаглалын маш олон шинэ санаа, шинэ үзэл баримтлал, шинэ стратеги дэвшүүлсэн юм гэжээ. 
Сингапурын “Lianhe Zaobao” сонин: Авлигын эсрэг туйлбартай тэмцсэн нь ХКН-ын түүхэнд урьд байгаагүй зүйл юм. Авлигыг эсэргүүцэх арга хэмжээ нь амжилтад хүрч, ард түмийн дэмжлэгийг авчээ гэжээ. 
ОХУ-ын Холбооны зөвлөлийн Олон Улсын Үйл Хэрэг Хариуцсан зөвлөлийн дарга Косачева: Хятад улс дэлхийн болон бүс нутгийн нэгэн цогцын тогтолцооны хөгжлийг эрчимжүүлэхээр идэвхтэй ажиллан, хамтын ажиллагааны ил тод, шударга орчин бий болгохоор хичээн зүтгэж байна. Хятад улс дэлхийн даяаршлын манлайлагч гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч эхэлсэн гэжээ. 

АНУ-ын Иллинойсын Их Сургуулийн Бизнесийн Стюарт сургуулийн профессор Хайри Тулк: Хятад улс эдийн засгийн өсөлтөө баталгаажуулж, “Нэг бүс нэг зам” санаачилгаар бусад оронд эдийн засгийн хөгжлийнхөө үр шимийг хүртээж байна. Энэ санаачилга дэлхийн түүхэн дэх хамгийн агуу стратегийн нэг бөгөөд дэлхийн эдийн засагт алс хэтийн ач холбогдолтой юм гэжээ.

Дүүрэнжаргал

Их уншсан

холбоотой мэдээ