"SI маглев" галт тэрэг оны эцсээр ашиглалтад орно

Д.Хүчитбаатар 2017-10-19 16:06:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


"SI маглев" галт  тэрэг оны эцсээр ашиглалтад орно

Бээжин хотын анхны маглев буюу  цахилгаан соронзон “S1” галт тэргийг одоо зорчигчгүйгээр туршин аялуулж байгаа  бөгөөд оны эцсээр албан ёсоор ашиглалтад оруулж, жилдээ давхацсан тоогоор 56 сая  850 мянган хүнд үйлчлэх төлөвтэй байна. Энэ галт тэрэг Бээжин хотын баруун  хэсгийн Мэнь Төү Гөү дүүргийг хотын төв бүстэй холбох цорын ганц галт тэрэг  төдийгүй, мөн Хятад улсын бие даан зохион бүтээсэн бага, дунд хурдны анхны  маглев галт тэрэг юм.

Тус галт тэрэг Мэнь Төү Гөү  дүүргийн Шичан өртөө, Ши Жиншань дүүргийн Пин Гүө Юань өртөөний хороонд нийт  10.236 километрийн зайд цагт 80 километрийн хурдтай аялж, Бээжин хотын байгалийн  хэд хэдэн үзэмжит бүсээр дайран өнгөрөх юм  байна.

Их уншсан

холбоотой мэдээ