Хятадын хөрөнгийн зах зээлийн чадвар нэмэгдэж байна

Уртнасан 2017-10-19 16:20:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын хөрөнгийн бирж

Шанхай Хонконг болон Шэньжэнь Хонконгийн   хөрөнгийн биржийг холбосон, юанийн энгийн хувьцаа буюу “А” төрлийн хувьцааг олон   улсын хөрөнгийн индексийн MSCI компаний шинэ зах зээлийн индекст бүртгэх болсон   зэргээс шалтгаалж, Хятад улсын “А” хувьцаа ба олон улсын зах зээлийн уялдаа   холбоо тогтвортой ахиж байна. Үүний зэрэгцээ, хатуу хяналт удирдлага, нээлттэй   хөгжүүлэхийг зэрэг чухалчилж буйн улмаас “А” хувьцааны чанартай хөрөнгө   оруулалтын ойлголт сэргэн нэмэгдэж байна. Энэ тухай ХОУР-гийн сурвалжлагч Ли   Вэнь Тиний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

2003 онд Хятад улс, гадаадын байгууллага   нэгжийн хөрөнгө оруулалтад зөвшөөрлийн үнэлгээ хийх тогтолцоо хэрэгжүүлж   эхэлснээ хойш Хятадын “А” хувьцааг олон улсын болгох тогтолцооны бүтээн   байгуулалт эмх цэгцтэй урагш ахисан юм. Энэ оны 6-р сард Америкийн MSCI компани   2018 оны 6-р сараас Хятадын “А” төрлийн хувьцааг тус компаний шинэ зах зээлийн   индексэд бүртгэхээ мэдэгдсэн нь Хятадын хөрөнгийн зах зээл гадагш нээлттэй   хөгжих бас нэг бэлэг тэмдэг боллоо.

Шанхайн хөрөнгийн биржийн ерөнхий   захирал Хуан Хун-Юань өгсөн ярилцлагадаа: MSCI бол олон улсад хамгийн нэр нөлөө   бүхий индексийн нэг. Дэлхийн хэмжээнд өдгөө 10.5 их наяд ам.долларын хөрөнгө   MSCI-ын индексийг дагаж, 1.6 их наяд ам.долларын хөрөнгө тус компанийн шинэ зах   зээлийн индексийг мөрдөж байна. Иймээс энэ нь, ирэх жилээс эхлэн гадаадын   хөрөнгө оруулагчид уг индексээр дамжин “А” хувьцаанд хөрөнгө оруулж болохыг   харуулж байгаа ба “А” хувьцаанд их төлөв 17-18 тэрбум ам.долларын хөрөнгийн   урсгал бий болгох төлөвтэй байна. Хятад улсын эх газрын хувьцааны зах зээлийн   ерөнхий хэмжээ 8 их наяд ам.долларт дөхөж, дэлхийн хоёр дахь том хувьцааны зах   зээл болж, дэлхийн хөрөнгийн зах зээлийн нийт хэмжээний 10 хувийг эзэлж байна.   Асар том зах зээлийн цар хэмжээ олон улсын хөрөнгийн урсгалын эрэлт хэрэгцээ,   хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг хангах бүрэн боломжтой гэжээ.

“Урт хугацааны үр ашигтай хөрөнгө оруулалтад   түшиглэсэн олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд, Хятадын хөрөнгийн зах зээл маш   их татах хүчтэй байна. Хөрөнгө оруулалтын чиглэлээр Хятадын хөрөнгийн биржид   бүртгүүлсэн компаниуд Хятад улсын эдийн засгийн хөгжлийн үр шимээс хүртэж байна.   MSCI компани “А” төрлийн хувьцааг бүртгэн авснаас хойш бий болох шууд нөлөө нь,   манай орны хөрөнгийн зах зээлд урт хугацаанд тогтвортой нэмэгдэл хөрөнгө авчирч,   зах зээлийн үнэлгээний найдвартай байдал, үр ашгийг дээшлүүлэхэд тустай. Нөгөө   талаар, MSCI компани “А” төрлийн хувьцааг бүртгэн нэгтгэснээр, үлгэр жишээ   үзүүлж, улмаар олон улсын хөрөнгө оруулалтын сангууд “А” хувьцааг хөрөнгө   оруулалтын зорилт болгон, Хятадын хөрөнгийн биржид гарсан хувьцаа эзэмшигчдийн   дунд гадаадын хөрөнгө оруулагчид олшрох нь лавтай. Ингэх нь Хятадын хөрөнгийн   биржид бүртгэгдсэн компаниудад олон улсын стандарт тогтоох, компаний засаглалыг   боловсронгуй болгох, менежментээ шинэчлэх, компанийн чанар чансааг сайжруулахад   тустай.”

Хятадын хөрөнгийн бирж

Хятадын “А” төрлийн хувьцааны зах зээлд   орох зөвшөөрлийн тогтолцоо олон улсын стандартад дөхөхийн хэрээр MSCI компани   шинэ зах зээлийн индекст эзлэх Хятад улсын “А” хувьцааны харьцааг зохих   хэмжээгээр нэмэгдүүлнэ гэж эх сурвалж мэдээлжээ.

Хятадын “А” төрлийн хувьцааг бүртгэхээр   болсон шийдвэрийг олон улсын байгууллагын хөрөнгө оруулагчид ихээхэн дэмжиж   байна. Энэ нь Хятадын эх газрын болон Хонконгийн харилцан холбоотой механизм   эергээр хөгжиж буйгаас шалтгаалсан гэж MSCI компани мэдэгдэлдээ тэмдэглэжээ. Энэ   оны 8 дугаар сарын сүүлч хүртэлх байдлаар Шанхай, Хонконгийг холбосон хөрөнгийн   биржийн эргэлт 5 их наяд 450 тэрбум юаньд хүрч, дунджаар өдөр бүр 8.1 тэрбум   юанийн наймаа тохиролцож, Шэньжэнь, Хонконгийг холбосон биржийн эргэлт 720   тэрбум юаньд хүрч, өдөр бүр дунджаар 4.1 тэрбум юанийн тохиролцоо хийгджээ.

Шанхайн хөрөнгийн биржийн ерөнхий   захирал Хуан Хун-Юань: Шанхай Хонконгийн болон Шэньжэнь Хонконгийн хөрөнгийн   биржийг тус тус холбосон нь эх газар ба Хонконгийн хөрөнгийн зах зээлийн   нөлөөлөх чадварыг нэмэгдүүлж, хил дамнасан хөрөнгийн бирж хоорондоо уялдаа   холбоотой ажиллах шинэ загвар гаргаж, эх газрын хөрөнгийн зах зээл нээлттэй   хөгжих тогтолцооны шинэчлэлийг ахиулсан гэжээ.

“Энэ нь эх газрын хөрөнгийн зах зээл улам   нээлттэй хөгжихөд туршлага хуримтлуулсан төдийгүй хилийн чанадын хөрөнгө   оруулагчид эх газрын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахад түргэн, хялбар зам   суваг нээж, эх газрын хөрөнгийн зах зээл хоёр чиглэлээр нээлттэй хөгжихийг   өргөжүүлж, Хятадын хөрөнгийн зах зээлийн ерөнхий нөлөөлөх чадварыг нэмэгдүүлж   байна. Шанхай, Хонконгийг холбосон бирж юаниар үнэлгээ, арилжаа, төлбөр тооцоо   хийж, юанийн олон улсын болох үйл явцыг урагшлуулахад эерэг үүрэг гүйцэтгэв.   Шанхайн болон Хонконгийн олон улсын санхүүгийн төвийн байр суурийг дээшлүүлсэн.   Олон улсын олон хөрөнгийн биржүүд Шанхайн хөрөнгийн биржтэй харилцаа тогтоох   зорилттой байгаагаа янз бүрийн хэлбэрээр илэрхийлсэн юм.”

Шанхай Хонконгийн болон Шэньжэнь   Хонконгийн биржийг холбосон, QFII, QPFII тогтолцоог улам боловсронгуй болгосон,   Хятадын “А” хувьцааг MSCI-ын шинэ зах зээлийн индекст бүртгэх гэж байгаа, төрөл   бүрийн тогтолцооны шинэчлэл ба олон улсын болгох үйл явц бүрдэж байгаа нь   Хятадын хөрөнгийн зах зээл нээлттэй хөгжихөд бат бэх суурь болж байна.

Үүний зэрэгцээ, хувьцааны зах зээлд урт   удаан хугацааны турш янз бүрийн эмх замбараагүй байдал гарсаар ирсэнд чиглүүлэн   Хятадын үнэт цаасны хяналтын салбар 2016 оноос эхлэн хяналт, хязгаарлалтын арга   хэмжээ авсан байна. Үүний дотор, тогтоол зөрчин мэдээллийг задруулах, зах   зээлийн журмыг алдагдуулах, далд арилжаа хийх зэрэг хууль тогтоол зөрчсөн   үйлдэлд цохилт өгсөн юм.

Хяналтын салбар дотоодын хөрөнгө   оруулалтын орчинг сайжруулж, хуулийн дагуу бүх талаар хяналт тавьж, Хятадын   хөрөнгийн зах зээл олон улсын зах зээлд уялдан ороход хүчтэй баталгаа гаргаж,   хөрөнгийн зах зээлээс эдийн засагт үйлчлэх чадварыг улам нэмэгдүүлж байна гэж   тус салбарын мэргэжилтэн ярьж байлаа.

Их уншсан

холбоотой мэдээ