Интернет сүлжээний хүчирхэг орон байгуулна

Д.Хүчитбаатар 2017-10-20 15:02:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Интернет сүлжээний  хүчирхэг орон байгуулна

19-нд ХКН-ын XIX их хурлын төлөөлөгч, Хятадын Аж үйлдвэр,  мэдээжүүлэлтийн яамны сайд Мяо Юй: Өнгөрсөн 5 жилд Хятадын  аж үйлдвэр,  мэдээжүүлэлтийн салбарын хөгжил даян дэлхийн анхаарлыг татсан шинэ  амжилт  гаргаж, ажил төрлийн ерөнхий хэмжээ тасралтгүй тэлж, дэлхийн хамгийн том  үйлдвэрлэгч орон, интернетийн хамгийн том улсын байр сууриа хадгалсаар ирсэн.  Бид дараачийн шатанд боловсруулах салбар, интернетийн хүчирхэг орныг бүтээн  байгуулахаа түргэтгэнэ гэжээ. 

ХКН-ын XIX их хурлыг сурвалжилж буй Израйлийн сэтгүүлч Рая Коваль  Уманский Хятад улсын мэдээлэл холбооны салбарын хөгжлийг хараад гайхширч байлаа.  Тэрээр: Мэдээлэл холбооны салбарын хөгжил нь иргэдийн амьдралыг улам ухаалаг,  улам хялбар болгосон байна гэжээ. Түүнтэй адил XIX их хурлыг сурвалжилж буй  Америкийн сэтгүүлч Вендт Сара Кэтрин ч Хятадын мэдээллийн салбарын хөгжлийг маш  их сонирхож байлаа. Тэрээр: 

"Хятад улсын хөдөлгөөнт холбооны  технологи их хөгжиж, хүмүүст ихээхэн тус дөхөм болж байна. Жишээ нь гар утсаараа  шууд тооцоо хийж байна. Харамсалтай нь надад Хятадын гар утасны цахим тооцооны  данс байхгүй.”

19-нд XIX их хурлын хэвлэлийн бага хуралд, Хятадын Аж үйлдвэр,  мэдээжүүлэлтийн яамны сайд Мяо Юй: Өнгөрсөн 5 жилд Хятадын аж үйлдвэр,  мэдээжүүлэлтийн салбар даян дэлхийн анхаарлыг татсан олон шинэ амжилт гаргаж,  дэлхийн хамгийн том кабелын сүлжээ байгуулан, интернетийн хурдыг нэмж, үнэ  өртгийг буруулсан. Мөн 5G сүлжээний байгуулалтаа түргэтгэж, интернетийн эдийн  засаг дэлхийд тэргүүлэх түвшинд хүрсэн гэжээ.

Хэдхэн жилийн дотор Хятадын гар утас хэрэглэгчдийн тоо 1 тэрбум 380  саяд хүрчээ. Үүнд 4G сүлжээ ашиглагчийн тоо 930 саяд хүрсэн нь дэлхийн дундаж  түвшнээс илүү гарч, дэлхийн 4G сүлжээний нийт ашиглагчийн 40 хувийг бүрдүүлсэн  байна. Мөн кабелын сүлжээ ашиглагчийн тоо 330 саяд хүрснээс шилэн кабелын сүлжээ  ашиглагчийн тоо 272 саяд хүрч, дэлхийн шилэн кабель ашигладаг нийт хүн амын 60  гаруй хувийг эзэлсэн байна. Интернет сүлжээ нь Хятадын хот хөдөөг хамарсан  төдийгүй, дэлхийн бүх улс орон, газар нутагтай холбогдох боломж нээгдсэн байна.  Мэдээжүүлэлт нь Хятад улсын хотжилтыг түргэсгэсэн  төдийгүй, хөдөө орон нутгуудын мэдээлэл холбооны арга хэлбэрийг ч үндсээр нь  өөрчилжээ. Эх сурвалжийн дагуу, өдгөө Хятадад 4G сүлжээ нийт хүн амын 98 хувийг  хамарч, хөдөө орон нутгийн 88 хувьд кабелын сүлжээ ашиглалтад орсон байна.  

Тоо баримтаас үзвэл, 2014 оны эцсээр Хятадад бүх гэр бүлийн ердөө 10  хувь нь 20 МВ буюу түүнээс өндөр хурдтай кабелын сүлжээ ашигладаг байсан бол  2017 оны 6-р сарын эцэс гэхэд 86 хувь болон нэмэгдсэнээс бараг тал хувь нь 50  МВ-ээс дээш хурдтай кабелын сүлжээ ашиглах болжээ. Мяо Юй сайд  хэлэхдээ: 

"Дараагийн шатанд бид Ши Жиньпин  даргын ард түмнээрээ төв болгох хөгжлийн үзэл баримтлалыг тууштай баримталж, ард  олны хүсэл тэмүүлэл, дижитал эдийн засгийн хөгжлийн шинэ чиг хандлагын дагуу,  интернетийн хурдыг улам нэмж, өртгийг улам буруулан, дижитал эдийн засгийн  хөгжлийг эрч хүчээр сэлбэж, хэрэглэгчдэд улам их үр өгөөж хүртээх  болно”гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ