МУ-ын 2017 оны намрын хичээлийн жилийн оюутан, сурагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ УБ-д болов

2017-10-21 10:56:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

МУ-ын 2017 оны намрын хичээлийн жилийн оюутан, сурагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ УБ-д болов

Монгол-Хятадын хэл соёл, боловсролын сангаас зохион байгуулж, Хятад банкнаас УБ-т суугаа төлөөлөгчдийн газар болон МУИС-ийн Күнзийн институтээс гүйцэтгэн явуулсан МУ-ын 2017 оны намрын хичээлын жилийн их дээд сургуулийн оюутдын “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөр болон МУ-ын ЕБС-ийн сурагчдын “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрүүдийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 10-р сарын 20-ны өдөр УБ хотын CENTRAL TOWER төв дэхь Хятад бакны төлөөлөгчдийн газрын хурлын танхимд болсон байна. Уг арга хэмжээнд, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, соёлын зөвлөх Ли Вэй, Монгол-Хятадын хэл соёл, боловсролын сангийн гишүүд, төлөөлөгчид болон тэтгэлэг, тэтгэмж хүртсэн оюутан сурагчид, тэдний эцэг эхчүүд, тэтгэлэг, тэтгэмж хүртсэн сургуулиудын төлөөлөлүүд жич “Рэньминь Рибао" сонин, ХОУР зэрэг хэвлэл мэдээллийн  хэрэгслийн сэтгүүлчид  нийт 100 гаруй  хүн  оролцжээ.

БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин уг арга хэмжээн дээр үг хэлж, тэтгэлэг, тэтгэмж хүртсэн МУ-ын оюутан, сурагчдад баяр хүртгэж, Хятадын хэл соёлыг улам сайн сурч, Хятад, Монголын найрамдлыг залгамжлан хөгжүүлэгч  чавдвартнууд  болон  хүмүүжихийг  хүсэн еөрөөлөө.

МУ-ын 2017 оны намрын хичээлийн жилийн оюутан, сурагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ УБ-д болов

Монгол-Хятадын хэл соёл, боловсролын сангаас олон жилийн турш Хятад, Монголын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх явдалд дорвитоый хувь нэмэр оруулан ажиллаж ирснийг нь элчин сайд Шин Хаймин сайшаан тэмдэглэж, тэдэнд 20, 000 ам.долларын  хандив  олгосон  байна.

МУ-ын 2017 оны намрын хичээлийн жилийн оюутан, сурагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ УБ-д болов

МУ-ын 2017 оны намрын хичээлын жилийн их дээд сургуулиуд болон ЕБС-ийн сурагчдын дунд зохион явуулсан тэтгэлэг, тэтгэмж олох энэ удаагийн хөтөлбөр нь 9-р сард зарлагдсан бөгөөд 9-р сарын 17-нд МУИС-ийн Күнзийн институтэд шалгаруулалтыг зохион байгуулж, түүнд нийт 376 оюутан, сурагч оролцсон дотроос 29 сурагч “Мөрөөдлийн од” тэтгэлэнт хөтөлбөрт, 13 сурагч “Ирээдүйн  од” ивээн тэтгэх хөтөлбөрт, 7 оюутан “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөр болон “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөрийн хүрээд  тус тус шаалгарчээ. Энэхүү эцсийн дүнг 9-р сарын 25-ны өдөр Монгол-Хятадын хэл соёл, боловсролын сангийн цахим хуудас болон фэйсбүүк хуудас жич “Өнөөдөр сонин”-д тус тус нийтэлсэн юм.

МУ-ын 2017 оны намрын хичээлийн жилийн оюутан, сурагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ УБ-д болов

Эдгээр хөтөлбөрүүд нь Монгол-Хятадын  хэл соёл, боловсролын сангаас тогтмол хэрэгжүүлдэг төсөл бөгөөд түүнийг жил бүрийн хавар, намрын хичээлийн жилүүдэд 2 удаа зохион байгуулдаг юм.

МУ-ын 2017 оны намрын хичээлийн жилийн оюутан, сурагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ УБ-д болов

Энэ удаагийн шалгаруулалтад, “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд: 1-р байранд 1 оюутан шалгарч 10000 юань/татварын өмнөх дүн/, 2-р байранд 3 оюутан шалгарч 8000 юань/татварын өмнөх дүн/, 3-р байранд 8 оюутан шалгарч 5000 юаний/татварын өмнөх дүн/ тэтгэлэг тус тус хүртсэн бөгөөд “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөрийн хүрээнд нийт 20 оюутан, сурагч тус тус шалгарч, 3000 юаний/татварын өмнөх дүн/ тэтгэмж тус тус хүрсэн байна. /ХОУР-гаас МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ