​Хятад улс дэлхий дахины хүндэтгэлийг хүлээж байна

2017-10-22 17:14:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 21-нд Янгон хотноо Мьянмар дахь Хятад цагаачдын  худалдааны нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч У Куеу Сейн манай радиогийн  сэтгүүлчдэд яриалцлага өгөхдөө: Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын  XIX их хуралд тавьсан тайланд маш их анхаарал хандуулсан. Ялангуяа тайланд  дурдсан Хятад улс “Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй  өрнүүлж, хөгжиж буй орнуудад тусламж үзүүлэх тухай агуулга миний анхаарлыг  татсан. “Нэг бүс нэг зам” санаачилга бол бусад орныг дайчлан хамтаар хөгжих  явдал юм. Хятад улс үүний улмаас дэлхий дахины хүндэтгэлийг хүлээж байна  гэжээ.

У Гуе Сейн Янгонд “Нэг бүс нэг зам, алтан Мьянмар” банк санхүүгийн  үйлчилгээний дээд хэмжээний уулзалтын дараа сэтгүүлчид ярилцлага өгөхдөө ингэж  ярьсан юм. Тэрээр саяхан Хятад улсад айлчилсан бөгөөд Бээжинд “Хичээж зүтгэсэн  таван жил” үзэсгэлэнтэй танилцжээ. Хятад улс маш хурдтай хөгжиж байгааг тэрээр  биеэрээ мэдэрсэн бөгөөд улам эв санаа нэгдэн, урагшлан давшихыг хүсэж байна  гэжээ.
У Гуе Сейн Мьянмар, Хятадын найрамдлын холбооны  гүйцэтгэх захирал юм. Тэрээр: Хятад улс хөгжиж байна, Мьянмар ч хөгжих  шаардлагатай байна. Хятад улсын дэвшүүлсэн “Нэг бүс нэг зам” хэмээх маш сайн  хөгжлийн санаачилгад талархаж байна. “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтад  оролцон, хоёр орны хамтын амжилтад хүчин зүтгэлээ оруулахад бэлэн байна гэжээ.    Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ