Хятадын хөгжил ХКН-ын удирдлагатай салшгүй холбоотой юм

Уртнасан 2017-10-23 15:11:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын хөгжил ХКН-ын удирдлагатай салшгүй холбоотой юм

ХОУР-гийн мэдээ: ХКН-ын XIX их хурал 18-нд Бээжин хотод нээлтийн хурлаа хийсэн билээ. Афганистаны бизнесийн мэдээллийн хамгийн том агентлаг Пажвок Афганы сэтгүүлч Парвиз Карохел энэ удаагийн нээлтийн хурал, Ши Жиньпин даргын илтгэлийн тухай мэдээлсэн байна. Парвиз Карохел ХОУР-д ярилцлага өгөхдөө: XIX их  хурлын тайлан, мөн түүний Хятад улсад сурвалжлан мэдээлэхдээ үзэж харсан Хятад улсын хөгжлийн ололт амжилт ХКН-ын удирдлагатай салшгүй холбоотой гэдгийг харуулсан  гэжээ.

Парвиз Карохел: Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын XIX хурлын нээлтийн хуралд тавьсан илтгэлд Хятад улсын сүүлийн 5 жилийн ололт амжилтыг бүх талаар  дүгнэснээр барахгүй Хятад улсын ирээдүйн хөгжлийн зураг төлөвлөгөөг гүнзгий  өгүүлсэн юм. “Хятад улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн олон салбарт гаргасан амжилт ХКН-ын ухаалаг удирдлага, шинжлэх ухаанч төлөвлөлттэй салшгүй холбоотой  юм. ХКН-ын удирдлага дор Хятад улс улам их амжилтад хүрэх болно” гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ