XIX их хурлын хэвлэл мэдээллийн төв 6 дахь хэвлэлийн бага хурал хийлгэв

2017-10-24 10:02:30
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

23-нд, ХКН-ын XIX их хурлын хэвлэл мэдээллийн төв зургаа дахь хэвлэлийн бага хурлаа  зохион явууллаа. XIX их хурлын  хэвлэлийн төлөөлөгч Гүө Вэйминь, Байгаль орчны яамны намын удирдах хэсгийн  нарийн бичгийн дарга, сайд Ли Ганьжэ, Төвийн санхүү эдийн засгийн удирдах  хэсгийн албаны орлогч дарга Ян Вэйминийг урьж, “Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг  хэрэгжүүлж, үзэсгэлэнт Хятад орныг бүтээн байгуулъя” сэдвийн хүрээн дэх байдлыг  танилцуулж, сэтгүүлчдийн асуултад харуулжээ. 
Ли Ганьжэ  танилцуулахдаа: Намын XVIII их  хурлаас хойш, экологи, байгаль орчныг хамгаалах талаар түүхэн чанартай, асар их  өөрчлөлт гарсан юм. Үүнд, 2016 онд, Бээжин, Тяньжинь, Хэбэй, Хөх мөрний бэлчир,  Жүжян мөрний бэлчир гурван бүсийн манан тоосонцор PM 2.5-ын дундаж хэмжээ 2013  оноос 30 хувиар буурсан гэжээ. 
Ян Вэйминь  танилцуулахдаа: Намын XVIII их  хурлаас хойших 5 жил бол Хятадын экологийн соёл иргэншлийн тогтолцооны шинэчлэл  хамгийн өндөр түвшинд, хамгийн хурдтай, хамгийн их эрч хүчтэй, үр ашиг ихтэй 5  жил юм. Төв засгийн газрын өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх удирдах хэсгийн хуралдуулсан 38 удаагийн хурлын 20 удаа нь экологийн соёл иргэншлийн тогтолцооны  өөрчлөлтийг авч хэлэлцсэн байна гэжээ. 
Дараа нь төв засгийн  газрын байгаль орчыг хамгаалах ажлын хяналт шалгалтад, холбогдох механизм ба дэмжих арга хэмжээг хүч тавин  сайжруулж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг боловсруулах чиглэлээр  судалгаа хийх, чухал газар орон, чухал ажил төрөл, гол асуудлуудад анхаарлаа  хандуулж, орон нутагт мужийн зэрэглэлийн байгаль орчин хамгаалах хяналтын  тогтолцоо зэрэг ажлыг эрчтэй хийсэн  байна. 




    

Их уншсан

холбоотой мэдээ