Экологи хамгаалалтын тухай хэвлэлийн бага хурал хийлгэв

Д.Хүчитбаатар 2017-10-24 14:33:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Экологи хамгаалалтын  тухай хэвлэлийн бага хурал хийлгэв

ХКН-ын ХIХ их хурлын хэвлэлийн төв 23-нд “Экологи хамгаалалтын ажлыг  эрчимтэй хийе” сэдвээр хэвлэлийн бага хурал хийж, Фүжянь мужийн Хүрээлэн буй  орчны хамгаалалтын танхимын дарга Жү Хуа, Хэбэй мужийн Хүрээлэн буй орчны  хамгаалалтын танхимын дарга Гао Жяньминь, Ляонин мужийн Хүрээлэн буй орчны  судалгааны академийн захирал Жан Лихуа, Хүнань мужийн Жан Жяже хотын Хүрээлэн  буй орчны хамгаалалтын газрын Хяналт хэмжилтийн төвийн лабораторийн эрхлэгч Хуан  Бинь, Жянсү мужийн Хүрээлэн буй орчны хяналт хэмжилтийн төвийн орлогч захирал Хү  Гуаньжиөү зэрэг ХКН-ын ХIХ хурлын 9 төлөөлөгчийг урьж, гадаад дотоодын  сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Хү Хуа, “Фүжянь муж ногоон хөгжлийг биелүүлэх явцад “нэмж хасахыг  уялдуулах” аргыг сайтар ашиглаж байна. Нэмэх гэдэг нь аж үйлдвэрийн бүтцийн  хувьд ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулдаг, шинэ тулгар хөгжиж буй орчил ажил  төрлийн салбарыг түлхүү хөгжүүлж, технологийн өөрчлөлт шинэчлэлээр уламжлалт аж  үйлдвэрийг шинэчилж байна” гэв.

Утаа тоосонцрыг сэргийлэн засах тухайд асуултад Гао Жяньминь  хариулахдаа: Сүүлийн жилүүдэд Хэбэй муж шинжлэх ухаан технологид түшиглэн, хатуу  чанга дэг журмын дагуу утаа тоосонцрыг засах ажлыг хийж, нарийвчилсан арга  бодлого хэрэгжүүлж, эх үүсвэрээс нь дарж байна гэжээ.

Хүрээлэн буй орчны тухай хүмүүжлийн тухай асуултад Жан Лихуа  хариулахдаа: Хүрээлэн буй орчныг хамгаалах нь нийт иргэдийн үүрэг  хариуцлага учраас нийт нийгмээрээ хянуур хандахыг хүсэж байна  гэжээ. 

Хүрээлэн буй орчны хамгаалалтын ажлыг хэрхэн сонгох тухай Хуан Бинь  хэлэхдээ: Экологийн соёлын бүтээн байгуулалт бол нэгэн цагт бүтээн байгуулж,  түмэн үед ашиг тусыг нь хүртэх буянтай үйлс. Энэ бол зөвхөн нэг салбарын ажил  төдий биш, харин маш их утга агуулгатай үйлс юм гэжээ.

Хүрээлэн буй орчны хяналт хэмжилтийн тоо баримтын үнэн бодит байдлыг  хэрхэн батлах тухай Хү Гуаньжөү: Хяналт хэмжилтийн ажилтныг маш хянуур сургалт  дамжаа, шалгалтаар дамжин сонгож байж тоо баримт зөв оновчтой байхыг баталж  чадна гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ