БНСУ-ын хэвлэл мэдээллийнхэн ХКН-ын XIX их хурлын хаалтад анхаарал хандуулж байна

2017-10-25 10:10:50
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНСУ-ын хэвлэл мэдээллийнхэн ХКН-ын XIX их хурлын хаалтад анхаарал хандуулж байна

24-нд Бээжин хотноо   ХКН-ын XIX их хурал өндөрлөлөө. БНСУ-ын гол гол хэвлэл мэдээллийн байгууллага хаалтын хурлын үйл явцыг цаг тухайд нь мэдээлж, Ши Жиньпин даргын  Шинэ эрэн үеийн Хятадын онцлогтой социалист үзэл санааг намын удирдах үзэл  санааны үндэс болгосон зэргийг өргөнөөр мэдээлжээ.
 
БНСУ-ын
Ёнхап мэдээллийн  агентлагийн сайт шуурхай мэдээллийн  хэлбэрээр их хурлын баталсан “ХКН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл"-ийн  тухай тогтоолыг мэдээлсэн байна. Ши Жиньпин даргын  Шинэ эрин үеийн Хятадын  онцлогтой социалист үзэл санааг намын удирдах үзэл санааны үндэс болгосон нь  шинэ эрэн үеийн Хятадын онцлогтой социализмыг нэн сайтар урагш ахиулахад ашигтай, энэ бол нийт нам, бүх ард түмний хүсэл сэтгэл мөн хэмээн  хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэй үзсэн гэж мэдээнд  тэмдэглэжээ. 

БНСУ-ын Төв өдрийн сонины  мэдээлснээр, Ши Жиньпин дарга тайландаа "Шинэ эрэн үе" гэдэг үгийг 36 удаа  дурдсан байна. Юуны өмнө, тэрээр “урт хугацааны хүчин зүтгэлээр, Хятадын  онцлогтой социализм шинэ эрин үед орлоо” гэж дурдаад, дараа нь  “шинэ эрин үед  орлоо гэдэг нь орчин үеэс хойш Хятадын үндэстнүүд зовсоны эцэст хөл дээрээ  зогсож, чинээлэг амьдралаас улам хөгжин хүчирхэгжих ауга их дэвшил хийж, Хятадын  үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын гэрэлт ирээдүйг угтан авч буйг харуулж  байна” хэмээн "Шинэ эрийн үе"-ийн ухаагдахууныг тодорхойлсон байна гэж тэмдэглэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ