Ши Жиньпин тэргүүтэй ХКН-ын Төв хорооны шинэ удирдагчид сэтгүүлчидтэй уулзав

2017-10-25 17:57:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин тэргүүтэй  ХКН-ын Төв  хорооны шинэ удирдагчид сэтгүүлчидтэй уулзав

ХКН-ын XIX  удаагийн Төв хороо 25-нд анхдугаар бүгд хурлаа хуралдуулж, Ши Жиньпинээр төв болгосон Төв хорооны удирдлагуудаа сонгосон бол түүний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр, Ши Жиньпин дарга гадаад дотоодын сэтгүүлчдэд хандан, шинээр сонгогдсон төв хорооны удирдах багаа төлөөлөн үг хэлж, үүрэг хариуцлагаа хатуу  ухамсарлан, шаргуу хичээнгүй ажиллах болно гэдгээ мэдэгдэж, ирэх 5 жилийн ажлын  зорилтоо тодорхойлсон байна.

ХКН-ын Төв хорооны Улс  төрийн товчооны байнгын хороо Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван  Хүнин, Жао Лэжи, Хань Жэн зэрэг 7 гишүүнээс бүрджээ. Хэвлэлийн бага хуралд, Ши  Жиньпин дарга тэмдэглэхдээ: "Саяхан хуралдсан ХКН-ын XIX  удаагийн Төв хорооны анхдугаар бүгд хурлаар төв хорооны шинэ удирдлагуудыг  сонгосон бол намайг Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонголоо.  Энэ бол миний ажлыг үнэлж байгаа төдийгүй улам их хүсэл найдвар тавьж байгаа  явдал юм. Намын нийт гишүүд итгэл найдвар хүлээлгэсэн явдалд удирдах багаа  төлөөлөн гүн талархал дэвшүүлье. Бид үүрэг хариуцлагаа хатуу ухамсарлан, шаргуу  хичээнгүй ажиллаж, итгэл найдварыг хөсөрдүүлэхгүйн тулд тэмцэх  болно.” 

24-нд өндөрлөсөн ХКН-ын XIX  их хурлаар Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орсон тухай стратегийн магадлагаа хийж, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл  санааг ХКН-ын дүрэмд бичиж оруулсан юм. Их хурлаар Хятадын ирээдүйн хөгжлийн  талаар байршуулалт хийсэн байна. Ши Жиньпин хэлэхдээ: Урт  хугацааны хүчин чармайлтаар Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орлоо.  Шинэ цаг үед шинэ уур амьсгалтай, шинэ үүрэг хариуцлагатай байх хэрэгтэй. ХКН-ын  XIX их хурлаас XX их хурал хүртлэх 5 жил нь “Хоёр зуун жил”-ийн тэмцлийн  зорилтыг биелүүлэх түүхэн зангилаа үед оршиж, анхны зуун жилийн зорилтыг  биелүүлэх, хоёрдугаар зуун жилийн тэмцлийн зорилтыг эхлүүлэх үед тохионо. Үүний  зарим зангилаа цаг үе бол бидний ажлын координат юм гэжээ.  

Ши Жиньпин тэргүүтэй  ХКН-ын Төв  хорооны шинэ удирдагчид сэтгүүлчидтэй уулзав

Эдгээр координатад, 2018  онд Хятад улс өөрчлөлт шинэчлэл хийж эхэлсний 40 жилийн ой, 2019 онд БНХАУ  байгуулагдсан 70 жилийн ой, 2021 онд ХКН байгуулагдсан 100 жилийн ой тохиох  болно. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: Өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого  хэрэгжүүлэхээр шийдсэн нь Хятадын хувь заяаг шийдсэн зангилаа шийдвэр юм. Хятад  улс туршлага сургамжаа нэгтгэн дүгнэж, бүх талын өөрчлөлтийг гүнзгийрүүлж,  нээлттэй байдлаа өргөтгөн, шинэ хөгжлийн үзэл баримтлалаар төрөл бүрийн ажил  үйлсийн бүх талын хөгжлийг ахиулж, бүх нам бүх улсын хүчийг дайчлан чинээлэг  нийгмийг бүх талаар байгуулах зорилтыг товлосон цагт нь биелүүлж, улс орноо улам  цэцэглэн мандсан, баян хүчирхэг болгон бүтээн байгуулж, Хятадын ард түмэн, олон  орны ард түмэнд үр шимийг нь хүртээнэ гэжээ. Тэрээр хэлэхдээ:  Хятадын үндэстнүүдийн үүрдийн хөгжлийн төлөө хичээн зүтгэж буй ХКН-ын  хувьд зуун жил гэдэг ид хөгжлийн үе шат юм. ХКН дэлхийн хамгийн том улс төрийн  нам юм. Том нам учраас том зорилготой байх хэрэгтэй. ХКН Хятадын ард түмнийг  удирдан нийгмээ хөгжүүлж чадах бөгөөд өөрийн дотоод дахь өөрчлөлт хөгжлөө ч сайн  хийж чадна гэдийг түүхэн туршлага харуулж байна. Бид үргэлж эрчтэй ажиллаж, ард  түмэнд үйлчлэгч, цаг үеийн манлайлагч, үндэстнүүдийн ноён нуруу байх болно.  Намын засаглалаа бүх талаар чангатгах ажлыг байнга чухалчилж, цөхрөлтгүй чармайх  болно. Хятадын хөгжлийн төлөө ариун чигч улс төрийн байдлыг бий болгон, намын  хүчирхэг эрч хүчээр бүх нийгмээ дайчлан хичээн зүтгэх хэрэгтэй  гэжээ.

Ши Жиньпин тэргүүтэй  ХКН-ын Төв  хорооны шинэ удирдагчид сэтгүүлчидтэй уулзав

Ши Жиньпин: ХКН-ын ХIХ хурлын үеэр 165 орны 450 гаруй улс төрийн нам  баярын цахилгаан ирүүлж, үүнээс 800 гаруй нь улс орны тэргүүн, засгийн газрын  тэргүүн, улс төрийн нам, байгууллага, нийгэмлэгийн дарга нар баярын цахилгаан  ирүүлсэнд ХКН-ын Төв хороо талархаж байна гэжээ. 

Ши Жиньпин тэргүүтэй  ХКН-ын Төв  хорооны шинэ удирдагчид сэтгүүлчидтэй уулзав

Ши Жиньпин : ХКН, Хятадын ард түмэн хүнд бэрх цаг үеийг туулсан  учраас энх тайвны үнэ цэнэ, хөгжлийн үр өгөөжийг ойлгодог. Хятадын ард түмэн  өөртөө итгэлтэй, өөрийгөө хүндэтгэж, улс орныхоо эрх мэдэл, аюулгүй байдал,  хөгжлийн ашиг сонирхлыг туйлбартай хамгаалж, улс орнуудын ард иргэдтэй хамт хүн  төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах, хүн төрөлхтний энх тайван,  хөгжлийн эрхэм дээд үйл хэрэгт улам их хүчин зүтгэл гаргахаар хичээж байна  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ