​ШХАБ-ын гишүүн орнуудын дээд шүүхийн дарга нарын 12-р хурал болов

2017-10-26 11:02:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 10-р сарын 25-26-нд  Узбекстаны Ташкент хотноо  ШХАБ-ын гишүүн орнуудын дээд шүүхийн дарга нарын 12-р  хурал боллоо. БНХАУ-ын ерөнхий шүүгч, Ардын дээд шүүхийн дарга Жөү Чяны  найдлагаар БНХАУ-ын хоёрдугаар зэрэглэлийн шүүгч, Ардын дээд шүүхийн шүүгчийн  хорооны гишүүн Дү Ваньхуа Хятадын төлөөлөгчдийн ахлан хуралд  оролцжээ. 

Хурлын үеэр ШХАБ-ын гишүүн орнуудын дээд шүүхийн дарга,  орлогч дарга нар гишүүн орнуудын хууль тогтоол, шүүхийн тогтолцооны шинэчлэл,  залуусыг террорист болон хэт даврагч байгууллагад элсүүлж буй үйл ажиллагаанд  цохилт өгөх, ШХАБ-ын гишүүн орнуудын хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх  тогтолцоогоо төгөлдөржүүлэх, гишүүн орнууд хоорондын иргэний болон эрүүгийн  хэргийн талаарх шүүх байгууллагын уялдаа, хамтын ажиллагаа зэрэг дөрвөн  агуулгаар санал бодлоо солилцож, нийтлэг ойлголтод хүрсэн байна. Хурлаар ШХАБ-ын  гишүүн орнуудын дээд шүүхийн дарга нарын 12-р хурлын хамтарсан мэдэгдэл  нийтэлжээ.

Дүүрэнжаргал  орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ