​Намын тэмцлийн явцыг цаг ямагт санах хэрэгтэй

2017-11-01 10:55:53
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Намын тэмцлийн  явцыг цаг ямагт санах хэрэгтэй

ХКН-ын XIX их хурал  өндөрлөсний дараа 10-р сарын 31 буюу өчигдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн  бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ХКН-ын  Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Кэчян, Ли Жаньшү, Ван  Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн нарын хамт Бээжингээс мордож Шайхай дахь  ХКН-ын 1-р их хурлын байр болон Жэжян мужийн Жяшин хотын Наньхү нуурт хүрэлцэн  очиж, намын түүхээ эргэцүүлэн, намдаа тангараг өргөн, шинээр сонгогдсон Төв  хорооны удирдагчдын улс төрийн бат бэх итгэл үнэмшлээ илэрхийллээ. 

Намын тэмцлийн  явцыг цаг ямагт санах хэрэгтэй

Ши  Жиньпин хэлэхдээ: Төв хорооны Улс төрийн товчооны  Байнгын хорооны  бүх гишүүд  энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаагийн зорилго бол манай намын алдар түүх,  ялангуяа нам байгуулагдах үеийн түүхийг эргэн харж, хувьсгалт хүмүүжил хүртэж,  эх орончдын эрхэм зорилтоос суралцаж, үүрч буй үүрэг хариуцлагаа ухамсарлан,  ХКН-ын XIX их хурлаар дурдсан зорилтуудыг биелүүлэхийн төлөө тэмцэх үүрэг  хариуцлага, эрхэм зорилгыг эрчимжүүлэхэд байгаа юм гэлээ.  

Намын тэмцлийн  явцыг цаг ямагт санах хэрэгтэй

Тэрээр: Намын XIX их  хурлаар нам болон улс орны хөгжлийн зорилт болон үүргийг тодорхойлсон, намын  гишүүд заавал зүрх сэтгэлээрээ ард түмэнд үйлчлэх үндсэн зорилгыг баримтлан, ард  түмнээ дайчлан илүү их аз жаргалтай амьдралыг цогцлон байгуулъя. Коммунист намын  аугаа зорилтыг бат санаж, Хятадын онцлогтой социалист үзлийг баримтлан, алхам  алхмаар сайн сайхан ирээдүй, дээд мөрөөдөл зүг урагшилъя. Цаг ямагт даруу  хянуур, бардам зангүй байж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, аюул занлаас үл  айж, “хос 100”-ны зорилт, Хятадын үндэстний аугаа их сэргэн мандалтын Хятадын  мөрөөдлийг биелүүлэхийн төлөө эрс хэлбэрэлтгүй тэмцье гэлээ. 

Намын тэмцлийн  явцыг цаг ямагт санах хэрэгтэй

Намын тэмцлийн  явцыг цаг ямагт санах хэрэгтэй


Их уншсан

холбоотой мэдээ