Ши Жиньпин дарга АПЕК-ийн удирдагчдын албан бус 25-р хуралд оролцоно
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын дарга Тран Дай Куангийн урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 10-11-ний өдрүүдэд тус оронд айлчлан АПЕК-ийн удирдагчдын албан бус 25-р хуралд оролцох болно нэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 3-нд мэдэгдлээ.
Түүнчлэн БНСВУ-ын Коммунист Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг, БНСВУ-ын дарга Тран Дай Куанг, Бүгд Найрамдах Лаос Улсын Ардын Хувьсгалт Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Бауннганг Ворчит нарын урилгаар, 11-р сарын 12-14-ний өдрүүдэд, Ши Жиньпин дарга дээрх улс орнуудад төрийн айлчлал хийх юм байна.