Ши Жиньпин, Дональд Трамптай хэлэлцээ хийв

2017-11-09 17:26:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин, Дональд Трамптай хэлэлцээ хийв

9-нд Бээжингийн  Ардын их хурлын ордонд Хятад улсын дарга Ши  Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийв. Хоёр орны төрийн   тэргүүн Хятад Америкийн харилцаа болон харилцан сонирхож буй олон улсын   болон бүс нутгийн чухал асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо гүнзгий   солилцов.

Ши Жиньпин, Дональд Трамптай хэлэлцээ хийв

Хоёр тал үзэхдээ, он гарснаас хойш Хятад Америкийн   харилцаа чухал ахицтай болов. Хятад Америкийн харилцаа хоёр орны ард түмний аж   жаргалтай холбогдож, бас дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил   цэцэглэлтэй холбогдох юм. Хамтын ажиллагаа бол Хятад Америк хоёр орны цорын ганц   зөв сонголт юм, хамтдаа амжилтад хүрвэл сая улам сайн сайхан ирээдүйд хүрч чадах   юм гэжээ.

Ши Жиньпин, Дональд Трамптай хэлэлцээ хийв

Төрийн тэргүүний дипломат харилцааны хоёр орны   харилцаанд гүйцэтгэх стратегийн удирдан дагуулах үүргийг үргэлжлэн бадруулж,   хоёр орны дээд давхарга болон олон зэрэглэлийн харилцааг эрчимжүүлж, дээд   зэрэглэлийн яриа хэлцлийн 4 механизмын үүргийг гүйцэд бадруулж, эдийн засаг   худалдаа, хоёр арми, хууль хэрэгжилт, нийгэм соёл зэрэг салбарын солилцоо хамтын   ажиллагааг өргөжүүлж, олон улсын болон бүс нутгийн чухал чухал   асуудлаарх ойлголцол,зохицуулалтоо эрчимжүүлж, Хятад Америкийн харилцааг   урагшлуулан улам их хөгжилд хүргэхийг хоёр тал зөвшөөрөв.
Ши   Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад Америкийн харилцаа түүхийн шинэ эхлэл дээр   байгаа. Америкийн талтай хамт, харилцан хүндэтгэж, харилцан ашигтай байж, хамтын   ажиллагаандаа анхаарлаа төвлөрүүлэн, санал зөрөлдөөнөө хянаж удирдснаар, хоёр   орны ард түмэнд улам их ололттой сэтгэгдэл авчирч, бүс нутаг болон дэлхийн ард   түмэнд улам их ололттой сэтгэгдэл авчрах юм гэжээ.

Ши Жиньпин, Дональд Трамптай хэлэлцээ хийв

Дональд   Трамп хэлэхдээ, Америк Хятадын харилцаа бол агуу их харилцаа юм, Америк Хятадын   хамтын ажиллагаа хоёр орны язгуур ашиг сонирхолд нийцэж, дэлхийн өнөөгийн чухал   чухал асуудлыг зохицуулахад ч маш чухал юм. Ши Жиньпин даргатай нягт харилцаагаа   үргэлжлэн хэвээр хадгалж, Америк Хятадын харилцааны гүнзгийрэн хөгжихөд тус   дөхөм үзүүлж, хоёр орон олон улсын үйл хэрэгт улам нягт хамтран ажиллахыг   ахиулахад миний бие бэлэн гэжээ.  
Хоёр орны төрийн тэргүүн Хятад Америкийн дипломат харилцаа болон аюулгүйн яриа   хэлцэл, эдийн засгийн бүх талын яриа хэлцэл, нийгэм соёлын яриа хэлцэл, хууль   хэрэгжилт болон интернэтийн аюулгүйн яриа хэлцэл зэрэг дээд зэрэглэлийн яриа   хэлцлийн 4 механизмын хоёр талын удирдагчийн мэдүүлэгийг сонсож, Хятад Америкийн   олон салбарын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар удирдамжийн   чанартай санал дэвшүүлэв. 

Их уншсан

холбоотой мэдээ