Ши Жиньпин АПЕК-ийн үйлдвэр худалдааны удирдагчдын дээд уулзалтад оролцов

2017-11-11 09:21:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Ши Жиньпин АПЕК-ийн үйлдвэр худалдааны удирдагчдын дээд уулзалтад оролцон үг хэлжээ



БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-нд Вьетнамын Танх Фо Да Нан боомтод болсон АПЕК-ийн үйлдвэр худалдааны удирдагчдын дээд уулзалтад урилгаар оролцон "Дэлхийн эдийн засгийн шилжилтийн боломжийг ашиглан Ази Номхон далайн бүс нутгийг улам хөгжүүлэх арга замыг эрэлхийлье" сэдвээр үг хэлж: Өдгөө дэлхий ертөнц өөрчлөлт ихтэй түүхэн үйл явцад байгаа ба дэлхийн эдийн засаг их өөрчлөгдөж байна. Бид цаг үетэй зэрэгцэн урагшилж, үүрэг хариуцлагаа ухамсарлан, Ази Номхон далайн бүс нутгийн хөгжлийн гэрэлт ирээдүйг цогцлоон байгуулъя гэжээ.

Ши Жиньпин: Хөгжлийн замд төгсгөл гэж байдаггүй. Харин шинэ гараа л гэж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч, хөгжлийн арга хэлбэр, эдийн засгийн даяаршил, эдийн засгийн удирдлагын систем зэрэгт гүнзгий өөрчлөлт гарч байна. Ази Номхон далайн бүс бол дэлхийн эдийн засгийн хамгийн том хэсэг бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг мөн. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлагыг ойлгож, чиглэлээ зөв тогтоон, жам хуулийг олж, дэлхийн эдийн засгийн гүнзгий өөрчлөлтийг даван туулах хэрэгтэй.

Нэгт, нээлттэй эдийн засгийн бүтээн байгуулалтыг баримталж, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх хэрэгтэй. Хоёрт, инновациар шинэ өсөлтийг бий болгож, хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг олж илрүүлэх хэрэгтэй. Гуравт, дэд бүтцээ харилцан холбохыг эрчимжүүлж, уялдаа холбоотой хөгжих. Дөрөвт, эдийн засгийн багтаамжтай хөгжлийг ахиулж, ард олны хөгжлийн үр дүнг хамтдаа хүртэхийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин: Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогцын хувьд Хятад улс үүрэг хариуцлагаа ухамсарлаж байна. Өнгөрсөн 5 жилд бид эдийн засгийн шинэ хэв маягтай зохицон ажиллаж, хангамжийн талын бүтцийн чанартай өөрчлөлтийг ахиулж, эдийн засгаа тогтвортой хөгжүүлж, дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болголоо. Бид өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэх замаар хөгжлийг боогдуулж байсан тогтолцооны саадыг арилгалаа. Бид онол, практик, тогтолцоо, соёл болон бусад салбарын шинэчлэлийг бүх талаар ахиулж, эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүчийг бий болгосон. Бид хүнээр төв болгосон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, багтаамжтай хөгжил, нийтийн хүртээмжийн түвшинг дээшлүүлэхээр хичээсээр ирсэн юм. Хятад улс өнгөрсөн 5 жилд 60 сая хүнийг ядуурлаас ангижруулсан. Энэ амжилт тийм ч хялбар ирээгүй юм гэжээ.

Ши Жиньпин: Өнгөрсөн сард Бээжин хотноо ХКН-ын XIX их хурал амжилттай хуралдаж, ард олны сайн сайхан амьдралын төлөө анхаарч, шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн төлөвлөгөөг гаргалаа. ХКН-ын удирдлагаар Хятадын ард түмэн шинэ аянд гарах болсон. Энэ бол өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлж, хөгжлийг амьжиргааны хүчээр сэлбэх шинэ аян болно. Ирэх жилд бид өөрчлөлт шинэчлэлийн 40 жилийн ойг өргөнөөр тэмдэглэх болно. Хятадын өөрчлөлт шинэчлэлийн салбар улам өргөн болж, арга хэмжээ нь олон болж, улам эрч хүчтэй байх болно. Энэ бол цаг үетэй зэрэгцэн урагшилж, хөгжлийн арга хэлбэрийн өөрчлөх шинэ замнал юм. Бид хөгжлийн шинэ үзэл баримтлалаар чанарыг тэргүүн байранд тавьж, үр ашгийг дээдэлж, орчин үеийн эдийн засгийн шинэ тогтолцоог байгуулах болно. Энэ бол дэлхийд чиглэсэн, улам дээд хэмжээнд хөгжсөн нээлттэй эдийн засгийн шинэ замнал байх болно. Бид “нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулж, дээд түвшний худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөт байдлыг хялбарчлах бодлого хэрэгжүүлж, дэлхийн чөлөөт худалдааны бүсэд чиглэсэн сүлжээ байгуулахыг ахиулах болно. Энэ бол хүнээр төв болгосон сайн сайхан амьдралын төлөөх шинэ аян болно. Бид хөгжлийн дунд ардын амьдралыг баталгаажуулан сайжруулахыг баримталж, 2020 он гэхэд одоогийн стандартаар хөдөө тосгоны бүх хүн амыг ядуурлаас ангижруулах зорилтыг биелүүлэх болно. Дунд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад 1 тэрбум 300 сая хүний нэгийг ч орхигдуулахгүй. Энэ бол шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах шинэ аян мөн. Хятадын ард түмний мөрөөдөл, олон орны ард түмний мөрөөдөлтэй адил юм. Бид энх тайван, хөгжлийн замыг баримтлан дэлхийн болон Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хичээх болно. Бид ашиг сонирхлын зөв үзлийг баримталж, олон оронтой ашиг сонирхлоо нэгтгэн, харилцан хүндэтгэсэн, шударга, хамтран ажиллаж хамт ашиг хүртсэн шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоохоор хичээх болно. Бид хамтдаа зөвшилцөн, хамт байгуулж, хамт хүртээмжтэй байх үзэл баримтлалыг баримталж, дэлхийн удирдлагын системийн өөрчлөлт, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, олон улсын улс төр, эдийн засгийн дэг журмыг шударга, зүй зохистой чиглэлээр хөгжүүлэх болно гэжээ.

Ирэх оны 11-р сард Хятадын тал Шанхай хотод Хятадын олон улсын экспортын анхны яармагийг зохион байгуулж, олон улс оронд Хятадын зах зээлд ороход шинэ талбар гаргаж өгөх болно гэж Ши Жиньпин мэдэгджээ.

Тэрээр: Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван тогтвортой байдал, хөгжил нь Ази Номхон далайн бүс нутгийн ард түмнийх юм. Ази Номхон далайн бүс нутгийн ирээдүйг тус бүс нутгийн ард түмэн хамтдаа байгуулах хэрэгтэй. Харилцан итгэлцсэн, багтаамжтай, хамтран ажилласан, хамт ашиг хүртсэн түншийн харилцаа нь Ази Номхон далайн бүс нутгийн үзэл санааны холбоос байж, Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа зөв замаар замнах чухал баталгаа болно. Бид хамтын ажиллагаагаа бодитоор ахиулж, Ази Номхон далайн бүс нутгийн сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлооё хэмээн цохон тэмдэглэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ