Ши Жиньпин АПЕК болон АСЕАН-ын орнуудын удирдагчдын уулзалтад оролцов

2017-11-11 10:19:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Ши Жиньпин АПЕК болон АСЕАН-ын орнуудын удирдагчдын яриа уулзалтад оролцжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-нд Вьетнамын   Танх Фо Да Нан боомтод АПЕК-ийн болон АСЕАН-ын орнуудын удирдагчдын уулзалтад   оролцсон байна.

Уулзалт “Шинэ   хөдөлгөгч хүчийг хамтдаа хайж, дэд бүтцээ бүх талаар холбосон, Ази Номхон далайн   интеграцчиллыг байгуулъя” сэдвээр ярилцаж, АПЕК болон АСЕАН-ын хамтын   ажиллагааны талаар ярилцжээ.

Ши Жиньпин:   АПЕК бол Ази Номхон далайн бүсэд хамгийн нэр нөлөөтэй эдийн засгийн хамтын   ажиллагааны индэр юм. Харин АСЕАН бол Ази тивийн хамгийн том амьжиргааны болон   нөөц хүчтэй бүс нутгийн интеграцчиллын байгууллага юм. Энэ хоёр том механизмын   хамтын ажиллагааны ухагдахуун холбоотой байж, зөвшилцлөөр саналаа нэгтгэж, уян   хатан, бүтээлч байж, тал талынхаа байр суурийг анхаарах зэрэг зарчмыг   баримталдаг. Хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн уудам байна   гэжээ.

Ши Жиньпин тус   хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар хэдэн санал дэвшүүлжээ. Нэгт, бүс   нутгийн интеграцчиллын үйл явцыг хамтдаа ахиулах. Хоёрт, дэд бүтцээ харилцан   холбох бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулах. Гуравт, багтаамжтай, тогтвортой   хөгжлийг хамт ахиулах зэрэг болно.

Ши Жиньпин:   Хятад, АСЕАН бол ойр хөрш, харилцан итгэлцэж, харилцан ойлголцож, харилцан   ашигтай харилцан туслалцсан стратегийн түнш юм. Хятад улс "дотно, үнэнч,   хүртээмжтэй, уужуу багтаамжтай" үзэл баримтлал хэрэгжүүлж, АСЕАН-тай найрсаг   хамтын ажиллагаагаа баримталж, АСЕАН-ын бүтээн байгуулалтыг дэмжин, АСЕАН нь бүс   нутгийн хамтын ажиллагаанд гол байр эзлэхийг дэмжиж, “нэг бүс нэг зам”   санаачилгыг АСЕАН-ын хөгжлийг стратегитай уялдуулан улам өндөр түвшний   Хятад-АСЕАН-ын стратегийн түншийн харилцаа тогтоохыг ахиулж, улам нягт   Хятад-АСЕАН-ын хувь заяаны хамтын цогцыг байгуулж, Ази Номхон далайн бүс нутгийн   нэгдмэл хөгжил, хамтын хөгжлийг шинэ хөдөлгөгч хүчээр сэлбэх болно   гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ