​Вьетнам, Хятадын найрамдын ордны барилгыг ашиглалтад оруулах ёслол болов

2017-11-13 10:25:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 12-нд Ханойд ХКН-ын Төв хорооны ерөнхий  нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнам, Хятадын найрамдлын  ордны барилгыг ашиглалтад оруулах ёслол, Ханой дахь Хятадын соёлын төвийн хүндэт  самбарыг байршуулах ёслолд оролцжээ.

Вьетнам, Хятадын найрамдын ордны барилгыг ашиглалтад оруулах ёслол болов

Ши Жиньпинг Найрамдлын ордонд очих үед Вьетнамын парламентын дарга  Нгуен Тхи Ким Нган, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөл болон  Вьетнамын залуус угтан авчээ.

Вьетнам, Хятадын найрамдын ордны барилгыг ашиглалтад оруулах ёслол болов

Нгуен Тхи Ким Нган, Ши Жиньпин даргын хамт ёслолд оролцжээ. Вьетнам,  Хятадын Найрамдлын ордны барилга дуусаж, ашиглалтад оруулах ёслолд тус төслийг  танилцуулах видео бичлэг тавьж, Ши Жиньпин, Нгуен Тхи Ким Нган нар тайзнаа гарч,  Ши Жиньпин Нгуен Тхи Ким Нганд төслийн “Алтан түлхүүр”-ийг гардуулжээ. Тэд мөн  Ханой дахь Хятадын соёлын төвийн хүндэт самбарыг байршуулах ёслолд оролцсон  юм.

Түүний дараа Ши Жиньпин Нгуен Тхи Ким Нган нар Хятад Вьетнамын  найрсаг хүмүүстэй гар барин халуунаар мэндчилж, хоёр орны найрсаг харилцаа,  хамтын ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулахыг урамшууллаа.

Вьетнам, Хятадын найрамдлын ордон Ханой хотод байдаг,  13.8 мянган ам  дөрвөлжин метр талбайтай, Хятад улсаас Вьетнамд тусламжаар барьж өгсөн бэлэг  тэмдгийн чанартай барилга юм. Ханой дахь Хятадын соёлын төв бол Хятад улсаас  Вьетнамд суугаа албаны, соёлын байгууллага юм. Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ