​ХКН, ВКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нар хэлэлцээ хийв

2017-11-13 16:17:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
12-нд Ханой хотноо ХКН-ын  Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ВКН-ын ТХ-ны  ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронтой хэлэлцээ хийв. Хоёр тал хоёр  орны хөгжлийн ололт амжилтыг харилцан үнэлж, Хятад, Вьетнамын уламжлалт найрсаг  харилцааг залгамжлан, хамгаалан хөгжүүлж, харилцан найрсаг бодлого  хэлбэрэлтгүй хэрэгжүүлэн, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг улам  хөгжүүлж, хоёр орон хоёр ард түмэнд бодит үр өгөөж хүртээнэ хэмээн санал нэгтэй  үзэв.

Хятад, Вьетнам хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлж, 21  удаа ёслолын буудлага хийв. Хятад, Вьетнамын төрийн далбаа барьсан хүүхдүүд хоёр  талаар зогсож, хүндэт харуулууд "ерөнхий нарийн бичгийн даргад эрүүл энхийг  хүсье" хэмээн уриа хашхирч, ВКН-ын ЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга  Нгуен Фу Трон бээр Ши Жиньпин даргыг ёслол төгөлдөр угтан авлаа. Энэ бол ХКН-ын  XIX их хурлын дараа Хятадын нам, төрийн дээд удирдагчийн гадаадад хийж буй анхны  айлчлал бөгөөд Хятад, Вьетнамын хоёр нам, хоёр улсын дээд удирдагч энэ онд  багтаан харилцан айлчилж буй нь энэ  юм. 
"ХКН-ын XIX их хурал амжилттай болсонд бид чин  сэтгэлээсээ баярлаж, баяр хүргэж байна. Нөхөр Ши Жиньпин ХКН-ын ТХ-ны  ерөнхий  нарийн бичгийн даргаар улиран сонгогдож, намын удирдах гол төв болсонд баяр  хүргэе. Нөхөр Ши Жиньпин АПЕК-ийн хуралд оролцож, Вьетнамд төрийн айлчлал хийж  буйг бид дээд хэмжээгээр үнэлж байна. Энэ бол ХКН-ын XIX их хурлын дараах анхны  айлчлал бөгөөд ХКН, Хятадын засгийн газар нөхөр Ши Жиньпиний Вьетнам, Хятадын  харилцааг баталгаажуулахыг чухалчилж буйг харуулж байна. Вьетнамын нам төр, ард  түмэн Ши Жиньпин даргын энэ айлчлалыг ихэд чухалчилж, хоёр нам, хоёр улсын харилцааны шинэ хуудсыг нээсэн гэж үзэж байна"  гэжээ.  

Вьетнам өөрчлөлт хийж,  нээлттэй болсон 30 гаруй жилийн турш олон төрлийн бүтээн байгуулалт асар их  амжилтад хүрсэнд Ши Жиньпин баяр хүргэж, ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу  Троноор даргалуулсан ВКН-ын Төв хорооны удирдлагаар ах дүү Вьетнамын ард түмэн  социалист бүтээн байгуулалтын ажил үйлсийн улам гэгээн саруул ирээдүйг цогцолно  гэдэгт итгэж байна хэмээн онцоллоо.

"Ерөнхий нарийн  бичгийн дарга Нгуен Фу Трон, дарга Чан Дай Куан нарын урилгыг хүлээн авч,  Вьетнамд төрийн айлчлал хийж байгаадаа би их баяртай байна. Хоёр жилийн дараа  Вьетнамд дахин айлчилж, Вьетнамын нам засаг, ард түмний Хятадын нам засаг, ард  түмэнд ханддаг гүн зузаан сэтгэлийг дахин мэдэрлээ. Вьетнамын тал найрсгаар  хүлээн авсанд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Вьетнамд өөрчлөлт хийж,  нээлттэй байлгасан 30 гаруй жилийн турш, ВКН Вьетнамын ард иргэдийг  удирдан, хүндрэл бэрхшээлийг туулан урагшилж, улс орныхоо бодит байдалд нийцсэн  хөгжлийн замыг тасралтгүй хайж, олон төрлийн бүтээн байгуулалтад амжилт гаргасан  юм. Үүнд бид чин сэтгэлээсээ баяр хүргэж байна.”

Хэлэлцээрийн үеэр Ши  Жиньпин, Нгуен Фу Трон нар шинэ нөхцөл байдалд Хятад, Вьетнамын иж бүрэн  стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг гүнзгийрүүлэх талаар чухал  нийтлэг ойлголтод хүрч, хоёр орон харилцан суралцаж, хамтдаа хөгжин, өөр өөрийн  улс орныхоо социалист бүтээн байгуулалтын ажил үйлсийг шинэ амьжиргааны хүчээр  сэлбэн, Хятад, Вьетнамын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн  харилцааг тогтвортой, эрүүлээр урагшлуулан хөгжүүлж, бүс нутгийн энх тайван,  тогтвортой байдал, хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулах ёстой гэдэгт санал  нэгдсэн байна.

Уулзалтын  дараа хоёр орны удирдагчид “нэг бүс нэг зам", “хоёр эдийн засгийн хонгил,  Умардын буланг тойрсон эдийн засгийн тойрог”-ийн хамтын ажиллагааны меморандум,  мөн аж үйлдвэр, эрчим хүч, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс,  электрон худалдаа, хүний нөөц, эдийн засаг, худалдаа, банк санхүү, соёл, эрүүл  мэнд, хэвлэл мэдээлэл, нийгмийн шинжлэх ухаан, хилийн хамгаалалт зэрэг салбар  дахь хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд  оролцжээ.

 Мөн орой, Ши Жиньпин дарга ВКН-ын ТХ-ны ерөнхий нарийн  бичгийн дарга Нгуен Фу Трон, Вьетнам улсын дарга Трн И  Чуаны өөрт нь зориулсан хүлээн авалтад оролцож үг хэлэхдээ: шинэ эрин үе дэх  Хятад, Вьетнам хоёр орны харилцааны урагш хөгжих замын талаар дахин чухалчилсан  байна. Тэрээр хэлэхдээ: 

Би сая ерөнхий нарийн бичгийн  дарга Нгуен Фу Тронтой баялаг үр дүнтэй хэлэлцээ хийж, шинэ  нөхцөл байдалд Хятад, Вьетнамын бүх талын стратегийн хамтын ажиллагааг  гүнзгийрүүлэх талаар санал солилцон өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, хамтын  ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурсан. Дээрх нийтлэг ойлголт, хэлэлцээр  хэрэгжигдэхийн дагалдан Хятад, Вьетнамын хоёр нам, хоёр орны харилцаа улам  хөгжих болно. Вьетнамын талтай хамт урт хугацаанд тогтвортой, ирээдүйд чиглэсэн,  сайн хөршийн найрсаг харилцаа, бүх талаар хамтран ажиллах чиглэл, сайн хөрш,  сайн найз, сайн анд, сайн түнш байх үзэл баримтлалын дагуу, Хятад, Вьетнамын бүх  талын стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн  байна гэжээ.

   

Их уншсан

холбоотой мэдээ