​Ши Жиньпин Вьетнам улсын даргатай уулзав

2017-11-13 17:21:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 13-нд Ханой хотноо ХКН-ын төв хорооны  ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнам улсын дарга  Чан Дай Куантай хэлэлцээ хийжээ.

Ши Жиньпин Вьетнамын социалист өөрчлөлт нээлтийн ажил үйлс хөгжин  цэцэглэж, Да Нанд болсон Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны  байгууллагын удирдагчдын албан бус хурал бүрэн дүүрэн амжилтад хүрсэнд баяр  хүргэжээ. Тэрээр: Социалист хөрш, хамтын ажиллагааны чухал түнш бөгөөд улс  төрийн адил байгууламж, хамтын хөгжлийн зорилготой Хятад, Вьетнамын хоёр нам,  хоёр улс, хоёр ард түмний хувь заяа нягт холбоотой юм. Хятадын нам засгаас  Хятад, Вьетнамын харилцааг ихэд чухалчилдаг бөгөөд Вьетнамд найрсаг хандаж, хоёр  орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр ард түмэнд бодит үр  өгөөж хүртээхийн төлөө хичээн зүтгэнэ гэжээ.

Манай хоёр нам, хоёр орны дээд давхаргынхан стратегийн хэлхээ  холбоогоо нэмэгдүүлж, Хятад, Вьетнамын харилцааг зөв замаар урагшлуулах ёстой.  Хоёр тал олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, иргэдийн хэлхээ холбоог  өргөнөөр өрнүүлж, хоёр орны харилцааны иргэдийн суурийг бэхжүүлэх ёстой. Зөрчил  мөргөлдөөнийг зүй зохистой тогтоон барьж, тэнгис далайн энх тайван тогтвортой  байдлыг хамгаалж, хамтдаа нээн хөгжүүлэх ёстой гэж онцолжээ.

Чан Дай Куан: ХКН-ын XIX их хурал Ши Жиньпиний шинэ эрин үеийн  Хятадын онцлогтой социализмын үзэл санааны удирдах байр суурийг тодорхойлж, Ши  Жиньпин дарга ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран  сонгогдсонд баяр хүргэжээ. Тэрээр: Вьетнам улс Хятадтай хамтран хоёр орны дээд  үеийн удирдагчдын үүсгэн байгуулсан уламжлалт нөхөрлөлийг уламжлан, Ши Жиньпин  даргын энэ удаагийн айлчлалын чухал амжилтыг хэрэгжүүлж, хоёр нам, хоёр орны  дээд давхаргын хэлхээ холбоог үргэлжлүүлэн, олон салбар дахь ажил хэрэгч  солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Вьетнам, Хятадын харилцааг гүнзгийрүүлэн  хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.  Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ