Зүүн Азийн хөгжлийг шинэ түвшинд гаргана

2017-11-15 10:20:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Зүүн Азийн хөгжлийг шинэ түвшинд  гаргана

 

14-нд Филиппиний олон улсын хурлын төвд, Хятадын ерөнхий сайд Ли  Кэчян Зүүн Азийн дээд зиндааны 12 дахь уулзалтад оролцож, АСЕАН-ы 10 орны  удирдагчид, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, Оросын ерөнхий сайд, Японы ерөнхий  сайд, Энэтхэгийн ерөнхий сайд, Австралийн ерөнхий сайд, Шинэ Зеландын ерөнхий  сайд, Америкийн төрийн нарийн бичгийн дарга нар тус хуралд оролцон, Филиппиний  ерөнхийлөгч Родриго Дутерте хурлыг даргалсан юм.

Ли Кэчян: Өдгөө дэлхийн энх  тайван, хөгжил цаг үеийн гол сэдэв болсоор байгаа ч нүүрлэж буй тогтворгүй,  тодорхойгүй асуудлууд олон байгаагийн улмаас дэлхийн эдийн засгийн сэргэлтийн  үйл явц найдваргүй, бүс нутгийн халуун цэгийн асуудал тасрахгүй, терроризм зэрэг  уламжлалт бус заналхийлэл үргэлжилсээр байна. Ийм нөхцөлд Зүүн Ази энх тайван  тогтвортой байгаа нь хялбар бус явдал тул ихэд эрхэмлэх ёстой. Зүүн Азийн эдийн  засгийг хөгжүүлсэн амжилт амар ирээгүй тул улам нандигнах ёстой. Зүүн Азийн  интегралчлалыг тогтооход амар байгаагүй тул энэ үйл явцыг үргэлжлүүлэх ёстой  гэжээ.

Мөн өдөр, Ли Кэчян АСЕАН-ы 10  орон, Өмнөд Солонгос, Орос, Япон, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд зэрэг орны  удирдагчидтай хамт бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн иж бүрэн харилцаа  тогтоох тухай тэргүүн нарын хуралд оролцжээ.


Их уншсан

холбоотой мэдээ