"Хятадын соёлын өдөр" арга хэмжээ болов

2017-11-16 10:33:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Хятадын соёлын өдөр" арга хэмжээ болов

МУ-ын нийслэл Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, МУ-ын Төв аймгийн Засаг даргын тамгын газар, МУ-ын Хөгжим, Бүжгийн Их Сургууль, Төв аймгийн "Монгол туургатан" театр, Хятад-Монголын соёлын солилцооны төв, Хятадын Сычуань мужийн Биет бус соёлын өвийг хамгаалах төвөөс хамтран зохион явуулсан “Хятадын соёлын өдөр” арга хэмжээ 11-р сарын 15, 16-нд МУ-ын Төв аймгийн Зуунмод хотод зохиогдсон байна. 

 

"Хятадын соёлын өдөр" арга хэмжээ болов

15-нд болсон тус арга хэмжээний нээлтийн ёслолд, Хятадын талаас БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн тэргүүн Ли Вэй, тус яамны соёлын хэлтсийн гуравдугаар нарийн бичгийн дарга Хүчирхэг, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд дарга Хасбагана, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн мэргэжилтэн Дэбө, Хятадын Сычуань мужийн Соёлын танхимын албаны орлогч дарга Лю Жаолү, Сычуань мужийн Биет бус соёлын өвийг хамгаалах төвийн төлөөлөгчид, Монголын талаас Төвийн аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, аймгийн тамгын газрын дарга Ч.Сарангэрэл, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ч.Цэцгээ, аймгийн "Монгол туургатан” театрын захирал Д.Мөнхбат, аймгийн бага сургуулийн хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдийн төлөөлөл, мөн Хятад, Монгол хоёр орны сэтгүүлчид зэрэг 100 шахам хүн оролцжээ.
 

"Хятадын соёлын өдөр" арга хэмжээ болов

15-нд, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, МУ-ын төв аймаг “Хятадын соёлын наадам-2018”-ыг Төв аймагт хамтран зохион байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурав. 
 

"Хятадын соёлын өдөр" арга хэмжээ болов

"Хятад, Монгол хоёр орны ард түмний найрамдалт харилцаа бат оршиг” уриан дор болж буй энэ арга хэмжээний хүрээнд, Хятадын уран бүтээлчид Сычуань мужийн чихэрт зураг,  Мяньжү самбарт зураг, Сычуаний ший жүжиг, Пин Ү-гийн цаасан хайчилбар, Сычуаний арьсан сүүдэр ший, хулсан нэхмэл зэрэг Хятадын ардын уламжлалт урлаг соёлын содон гайхамшгийг Төв аймгийн иргэдэд сонирхуулсан бөгөөд МУ-ын Хөгжим бүжгийн их сургууль, Төв аймгийн “Монгол туургатан” театрын уран бүтээлчид ч үндэстний онцлог бүхий олон сайхан тоглолт хийж, үзэгч түмний мэлмийг мялааж оюуныг баясгалаа.
 

"Хятадын соёлын өдөр" арга хэмжээ болов

/ХОУР-гаас МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ