ХКН-ын XIX их хурлын тухай олон улсынсимпозиум болов

2017-11-17 17:27:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын XIX их хурлын тухай олон улсынсимпозиум болов

11-р сарын 16-нд Бээжин хотноо Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи, Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн зохион байгуулсан “ХКН-ын XIX их хурал: Хятадын хөгжил ба дэлхийд өгөх ач холбогдол” олон улсын судалгааны байгууллагын симпозиум боллоо. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн,  ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын дарга Хуан Күньмин нээлтийн арга хэмжээд үг хэлсэн байна. Нээлтийн арга хэмжээнд олон орны засгийн газрын экс тэргүүн, судлаачид оролцож, ХКН-ын XIX их хурлын дараа Хятадын хөгжил дэлхийд шинэ боломж авчрахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. 

16-нд дэлхийн 30 гаруй орны судалгааны байгууллагын албаны хүмүүс, судлаачид, мөн Японы экс ерөнхий сайд Ясуо Фукуда, Пакистаны экс ерөнхий сайд Шаукат Азиз, Францын экс ерөнхий сайд Доминик де Вильепин зэрэг улс төрчид хуран цугларч Бээжинд болж буй “ХКН-ын XIX их хурал: Хятадын хөгжил ба дэлхийд өгөх ач холбогдол” олон улсын судалгааны байгууллагын симпозиумын нээлтийн арга хэмжээнд оролцсон байна. Энэ бол ХКН-ын XIX их хурлын дараах тус хурлын шийдвэрийг судлан ярилцаж буй олон улсын судалгааны байгууллагын анхны симпозиум юм. 

Хуан Күньмин уг хуралд “Хятад улс шинэ аян замаа эхлүүлж, дэлхийд хөгжлийн шинэ боломж нээлээ” сэдвээр үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ: ХКН-ын XIX их хурал ард түмний сайн сайхан амьдралын төлөө анхаарлаа хандуулж, шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийг төлөвлөж, цаг үеийг заагласан ач холбогдолтой болсон юм. Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үед шилжин орсон нь Хятадын хөгжилд бүх талын үндсэн чанартай ач холбогдолтой, дэлхий дахинд ч гүн гүнзгий үр нөлөө үзүүлэх болно. Шинэ эрин үеийн Хятадын хөгжил дэлхийд улам их боломж олгох болно. Олон оронтой хамт улам сайн сайхан дэлхий ертөнц байгуулахад Хятад улс бэлэн байна гэжээ. Тэрээр гадаад дотоодын судлаачид ХКН-ын XIX их хурлыг идэвхтэй танилцуулж, ХКН-ын тухай судалгаагаа гүнзгийрүүлэн,үнэнчээр солилцоо хийж, бүтээлчээр хамтран ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. 

Хятадын сүүлийн хэдэн арван жилийн хөгжил дэлхий ертөнцөд улам их нөлөө үзүүлэх боллоо. Өнгөрсөн сар амжилттай хуралдсан ХКН-ын XIX их хурал Хятадад бэлэг тэмдгийн чанартай ач холбогдолтой төдийгүй, дэлхий дахинд ч чухал ач холбогдолтой юм гэж Францын экс ерөнхий сайд Доминик де Вильепин үзсэн байна.

Өнгөрсөн хэдэн арван жил дэлхий дахинд ихээхэн өөрчлөлт гарлаа. Хятад улс дэлхийн тавцанд дахин гарч ирж байгаа нь өнөөгийн дэлхий ертөнцийн хамгийн чухал онцлог болж байна. Олон улсын хямралыг зохицуулах, эдийн засгийн өсөлтийг дайчлах талаар асар их үүрэгтэй гэдгээ Хятад улс ухамсарласан байна. Хятад улс Европ тив, мөн тогтвортой ашиг хөөцөлдөж байгаа талуудтай шинэ эрин үед хамтран ажиллаж, хөгжлөө хүртээмжтэй болгоно гэжээ. 

Пакистаны экс ерөнхий сайд Шаукат Азиз хэлсэн үгэндээ: “Нэг бүс нэг зам” санаачилга дэлхийн эдийн засагт гүн гүнзгий нөлөө үзүүлэх болно. Энэ санаачилгад нэгдэхийг дэлхийн улс орнуудад уриалья гэжээ. Тэрээр “Нэг бүс нэг зам” санаачилгын Пакистанд үзүүлж буй өөрчлөлтийг танилцуулж, “нэг бүс нэг зам” санаачилга дэлхийг үндсээр нь өөрчилж, олон оронд шинэ хэлбэрийн дэд бүтцээр харилцан холбогдох арга замыг нээж өгөх болно гэж үзсэн байна. 

Тэрээр хэлэхдээ: Би Пакистанаас ирсэн. Пакистан улс “нэг бүс нэг зам” хэмээх аугаа их санаачилгаас хамгийн их ашиг хүртэж буй орон юм. “Нэг бүс нэг зам” төсөл хэрэгжин, манай оронд гүн гүнзгий нөлөө үзүүлж байна. Бид Хятад улсын дэвшүүлсэн энэхүү аугаа санаачилгад баяртай байна. АНУ, Япон, Дундад Дорнод, Европын орнууд энэ аугаа хамтын ажиллагаанд нэгдэн орж байгааг бид анхааралдаа авсан. Энэ нь Пакистаны хөгжлийн байдлыг өөрчлөх болно гэжээ. 

Кенийн Африк тивийн судалгааны байгууллагын дарга Петер Каванжа ХКН-ын XIX их хурлын дараа Африк, Хятадын хамтын ажиллагаанд ихээхэн найдлага тавьсан байна. Тэрээр ХКН-ын XIX их хурал Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхийн зэрэгцээ, Африкийн ард түмэнд үр ашиг хүртээхийг хүсэж байлаа. 

ХКН-ын XIX их хурал Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхээр шийдсэн нь Ши Жиньпин даргын дурдсанчлан Хятадын ард түмний мөрөөдөл бусад улс орны ард түмний хүсэл мөрөөдөлтэй нягт холбоотой юм. Хятад улсын 2017 оноос хойших хөгжлийн хөтөлбөр төлөвлөгөө Африк, Хятадын хоёр том соёлд хамтын ажиллагааны шинэ боломж нээж, иймэрхүү хамтын ажиллагаа гүнзгийрэн өргөжих болно гэжээ. 

Энэ симпозиум мөн өдөр бас салбар форум хуралдуулж, ХКН-ын XIX их хурлын гол ололт амжилт, дэлхийд үзүүлэх үр нөлөөний тухай хөгжин цэцэглэж буй Хятад улс болон дэлхийн эдийн засгийн шинэ боломж, мөн Хятадын гадаад бодлого, дэлхийн энх тайван хөгжил сэдвийн хүрээнд онол, эдийн засаг, дипломат харилцаа гэсэн гол сэдвээр эрэлхийлэн хэлэлцсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ