Хятад, Мароккогийн ГХЯ-ны сайд нар хэлэлцээ хийв

2017-11-17 17:35:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Мароккогийн  ГХЯ-ны сайд нар хэлэлцээ хийв

ХОУР-гийн мэдээ: 17-нд  Бээжин хотноо, Хятадын ГХЯ-ны сайд Ван И, айлчлан ирсэн Мароккогийн Гадаад  харилцаа, олон улсын хамтын ажиллагааны сайд Боурита нар хэлэлцээ хийсний дараа  хоёр орны засгийн газар “нэг бүс нэг зам” санаачилгыг хамтдаа ахиулах тухай  санамж бичигт гарын үсэг зурснаар Марокко тус баримт бичигт гарын үсэг зурсан  Магрибын анхны орон болжээ.

Ван И: Ирэх жил Хятад,  Марокко хоёр орны дипломат харилцааны 60 жилийн ой болно. Энэ боломжоор хоёр  орны стратегийн түншийн харилцаа шинэ түвшинд хөгжих тул бид хоёр орны төрийн  тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлэн, дипломат  харилцааны 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг зөв сайхан төлөвлөж, үүнийг хоёр  орны бүх талын хамтын ажиллагааны чухал гараа болгох ёстой гэжээ.  

Боурита: Хятад улс бол  Мароккогийн найдвартай түнш. Марокко улс Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн  бүрэн бүтэн байдал, далай тэнгисийн зүй ёсны эрх ашгаа хамгаалах хүчин  чармайлтыг дэмжинэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ