Хятад, Японы эдийн засгийн түншлэлийн харилцааны зөвшилцөл болов

2017-11-17 17:45:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Японы эдийн засгийн түншлэлийн харилцааны зөвшилцлийн дэд сайдын хэмжээний XII хурал 17-нд Бээжинд болов. Хятадын Худалдааны яамны дэд сайд  Гао Янь, Японы Гадаад харилцааны яамны дэд сайдын хэмжээний албаны хүн Яамазаки Казүюукитай хамт хурлыг даргалж, хоёр орны удирдах хүмүүсийн АПЕК-ийн хурал, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх зорилгоор, дэлхийн болон хоёр орны макро эдийн засгийн байдал, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны гол асуудал, бүс нутгийн олон талт асуудлаар санал бодлоо солилцов.

Мөн өдрийн хуралд дэд сайд Гао Янь хэлэхдээ: Энэ он бол Хятад, Японы улс хоорондын харилцаа хэвийн болсны 45 жилийн ой, ирэх онд Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээнд гарын үсэг зурсны 40 жилийн ой тохиож, хоёр талын харилцааны хөгжилд шинэ боломж бүрдүүлж байна. Хоёр орны удирдагчид АПЕК-ийн хурал, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж нийтлэг ойлголтод хүрсэн юм гэжээ. 

Хятад, Япон бол дэлхийн эдийн засгийн хоёр, гурав дахь том цогц. Хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа тогтвортой хөгжсөөр байна. Гаалийн ерөнхий газрын тоо баримтаас үзвэл, энэ оны 10-р сард Хятад, Японы худалдааны нийт хэмжээ 1 их наяд 670 тэрбум юаньд хүрч, 14.2 хувиар өсөж, Хятадын гадаад худалдааны нийт хэмжээний 7.4 хувийг эзэлж байгаа юм байна. 

М.Цэцэн 

Их уншсан

холбоотой мэдээ