Хятад, Америкийн армийн хүмүүнлэгийн гамшгаас авран туслах сургуулилт эхлэв

2017-11-18 16:13:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


орон нутгийн цагаар 11-р сарын 16-нд, гурав хоногийн хэлцлээ өндөрлүүлээд Хятад, Америкийн армийн хүмүүнлэгийн гамшгаас авран туслах командалын бодит сургуулилт Америкийн Орегон  муж улсын үндэсний гвардийн цэргийн хуаранд нээгдлээ.

Хятадын талын ахлагч, хуурай замын цэргийн 75-р армийн дэд захирагч, хошууч генерал Хуан Тао-И хэлсэн үгэндээ: Хятад, Америк хоёр орон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамгаалах талаар өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхол, чухал үүрэг хариуцлагтай юм. Хятадын арми Америкийн талтай хамт хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, энэ удаагийн хамтарсан сургуулилтыг улам ажил хэрэгчээр улам гүнзгийрүүлж, хоёр армийн гамшгаас аврах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэжээ.

Америкийн талын ахлагч, Америкийн Номхон далайн хуурай замын цэргийн арын албаны дэд командлагч хошууч генерал Девидсон. Одоо Хятад, Америк хоёр орны төрийн тэргүүн хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэхээр хичээж байна. Хоёр арми харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэх ёстой. Сүүлийн жилүүдэд хоёр армийн хүмүүнлэгийн гамшгаас авран туслах хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж, хоёр тал байгалийн гамшгаас авран туслах зэрэг уламжлалт бус аюулгүйн заналхийллийг зохицуулахын тулд хамтран ажиллахын үнэ цэнэ, чухал чанарыг улам гүнзгий ойлгодог болсон гэжээ.
 


Их уншсан

холбоотой мэдээ