Сирийн зүүн нутагт тэсрэх бодис дэлбэлсэн халдлага гарчээ

2017-11-18 16:16:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


17-нд, Сирийн хэвлэлийн мэдээлснээр, хэт даврагч “Лалын  улс” бүлэглэлийн гишүүн мөн өдөр Сирийн зүүн нутгийн Дейр Ал Зоур мужийн шалган  өнгөрүүлэх нэгэн өртөөнд амиа золиослон, авто машин дэлбэлсэн халдлага үйлдэж,  наад зах нь 35 эгэл иргэний амь насыг хороожээ.

Сирийн хэвлэлийн “Шам" FM радиогийн мэдээлснээр,  халдлагад өртсөн тус өртөө Дейр Ал Зоур мужийн Жафр, Конико хоёр нефтийн ордын  хооронд оршдог бөгөөд Курдуудын зэвсэгт хүчин голлосон “Сирийн ардчилсан арми”  тус газрыг хяналтдаа авч байжээ.

Лондонд төвтэй “Сирийн хүний эрхийн ажиглагчдын  байгууллага”-ын мэдээнээс үзвэл, энэ удаагийн амиа золиослон авто машин  дэлбэлсэн халдлагын хэрэгт 50 орчим хүн амиа алджээ.

Их уншсан

холбоотой мэдээ