Ши Жиньпин Панамын ерөнхийлөгчтэй уулзав

2017-11-18 16:24:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 17-нд Ардын их хурлын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийж буй Панамын ерөнхийлөгч Баррератай уулзжээ.

Ши Жиньпин: Баррера ерөнхийлөгч Хятадад айлчилж буй  Панамын анхны ерөнхийлөгч, мөн ХКН-ын ХIХ их хурлын дараа Латин Америкийн орнуудын төрийн тэргүүний анхны айлчлал юм. Би Хятадын ард түмнийг төлөөлөн ерөнхийлөгч танд талархал дэвшүүлж байна гэжээ.

Баррера: Өнөөдөр би Панамын ерөнхийлөгчийн хувиар эртний түүхийн улбаатай Хятад улсад түүхэн ач холбогдолтой айлчлал хийж, олон жилийн хүсэл мөрөөдлөө биелүүлж байгаадаа баяртай байна. Өнөөдөр Би Цагаан хэрэм дээр гарч Хятадын үндэстний зориг санааны бэлгэдлийг гайхан бахархлаа. Панам улс нэг Хятадын зарчмыг баримталж, Хятадын энх тайван, эв нэгдлийг дэмжих болно гэжээ.

Ши Жиньпин: Хятад, Панам хоёр орны ард түмэн 160 гаруй жилийн найрсаг харилцаатай. Хоёр улс нэг Хятад улсын зарчмыг баримталсны үндсэн дээр дипломат харилцаа тогтоож, хэдэн үеийн хүмүүсийн хүсэл мөрөөдлийг биелүүллээ. Сая бид зэрэгцэн алхаж, хоёр улсын төрийн дуулал эгшиглэлээ. Хоёр ард түмний хүлээлт биелж байна. Хятад, Панамын харилцаа шинэ түүхэн үед шилжсэнийг олон улсад харууллаа гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ