Түвдийн газар хөдлөлтийн дараа агаарын тээвэр хэвийн ажиллаж байна

2017-11-18 16:26:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


18-ны 6 цаг 34 минутад Түвдийн Линьжи сяньд 6.9 баллын хүчтэй газар  хөдөллөө. Газар хөдлөлтийн дараа Хятадын иргэний агаарын тээврийн газар  холбогдох салбаруудтай хамт яаралтай арга хэмжээ авснаар, Хятадын агаарын  тээврийн компанийн баруун өмнөд нутгийн салбар компани, Сычуаний агаарын  тээврийн компани, Түвдийн агаарын тээврийн компани бэлтгэл ажлаа яаралтай  хангажээ.

Сурвалжлагч иргэдийн агаарын тээврийн газраас мэдээлснээр, 18-нд  Линьжигийн нисэх онгоцны буудлаас 14 нисэх онгоц хөөрөн газардаж, давхардсан  тоогоор 750 зорчигч тээвэрлэжээ. Одоо ээлжийн гурван онгоц хэвийн нислэг үйлдэж,  зорчигчдын сэтгэл санаа тайван, дэг журам хэвийн байна.

 

Их уншсан

холбоотой мэдээ