Газрын дундад тэнгисийн бүс нутгийн аюулгүй байдлыг онцлов

2017-11-18 16:30:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадаас НҮБ дахь суурин төлөөлөгчдийн ажлыг төр орлон гүйцэтгэгч Ү Хайтао 17-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Газрын дундад тэнгисийн аюулгүй байдлын асуудлаарх нээлттэй хуралд хэлэхдээ: Олон улсын хамтын нийгэмлэг хамтдаа чармайж, бүс нутгийн байдлыг даруй намжаан, бүс нутгийн тогтвортой байдлыг хангасан, шинээр мөргөлдөөн үүсэхээс сэргийлсэн, энх тайван, хөгжлийг баталгаажуулсан зам хайх хэрэгтэй гэжээ.

Ү Хайтао: Сүүлийн жилүүдэд Ливи, Сири, Африкийн Сахель бүсийн байдал хурцдаж, олон улс орнуудад хөгжил тэнцвэргүй, үндэстэн бүлгүүдийн зөрчил гаарч, дүрвэгсэд, цагаачдын асуудал газар авч, үндэстэн дамнасан гэмт хэрэг олширч байгаа зэрэг олон асуудал тулгарч байна. Олон улсын хамтын нийгэмлэг бүс нутгийн асуудалд анхаарал тавьж, улс төрийн аргаар шийдвэрлэхийг дэмжин, олон улсын үйл хэрэг дэх удирдах үйлдлээ гүйцэд биелүүлбэл зохино. Дипломат аргаар урьдчилан сэргийлэх, авран туслах, зөрчлийг намдаах, мөргөлдөөний дараах сэргээн босголтын ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

Терроризм бол бүх хүн төрөлхтний нийтийн дайсан. Олон улсын хамтын нийгэмлэг терроризмын эсрэг хамтдаа тэмцэж, олон төрлийн арга хэмжээг ерөнхийлөн боловсруулж, Газрын дундад тэнгис болон ойр зэргэлдээх бүс нутгийн хилийн хамгаалалт, хууль хэрэгжүүлэлтийн талаарх хамтын ажиллагаагаа чангатгаж, терроризмын сан, зэвсгийн нийлүүлэлтийн сувгийг хааж, террорист үзэл суртлын тархалтыг таслан зогсоох хэрэгтэй гэж тэрээр мөн цохон тэмдэглэжээ. 


Их уншсан

холбоотой мэдээ