Ван И Ахмед Алитай хэлэлцээ хийв

2017-11-19 15:44:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ван И Ахмед Алитай хэлэлцээ  хийв

11-р сарын 18-нд, Хятадын гадаад харилцааны сайд Ван И  Бангладешийн гадаад харилцааны сайд Ахмед Алитай хэлэлцээ хийв. 

Ван  И, ХКН-ын XIX хурал Хятадын ирээдүйн хөгжилд төлөвлөгөө гаргасан төдийгүй Хятад  болон бусад орон, мөн Бангладеш зэрэг хөгжиж буй орны хоорондох эв найрамдал,  хамтын ажиллагааг хөгжлийн хүчээр сэлбэсэн юм. Хятад улс Бангладештэй стратегийн  харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, өөр өөрийн  амин чухал ашиг сонирхол, анхаарч  буй асуудлаар бие биеэ дэмжихэд бэлэн байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Нэг  бүс нэг зам" санаачилга улс орнуудын дэмжлэгийг авч буй олон улсын брэнд бөгөөд  ХКН-ын намын дүрэмд бичиж оруулснаар, урт хугацааны турш хэлбэрэлтгүй ахиулахыг  харуулж байна. Хятад улс Бангладештэй хамтдаа зөвшилцөх, хамтдаа байгуулах,  хамтдаа ашиг хүртэх үзэл баримтлалын дагуу "Нэг бүс нэг зам"-ын хамтын  ажиллагааг гүнзгийрүүлж, Бангладеш, Хятад, Энэтхэг, Мьянмарын эдийн засгийн  хонгилын бүтээн байгуулалтыг урагшлуулж, тэнгис зэрэг бусад салбар дахь хамтын  ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Ахмед Али ХКН-ын XIX  хурал амжилттай болж, Ши Жиньпин намын ерөнхий нарийн бичгийн даргаар улиран  сонгогдсонд баяр хүргээд, Хятадын хөгжилд гаргасан асар их ололт амжилтаар  бахархаж, олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж буйг Бангладеш сайшааж  байна. Мөн XIX хурлаар тогтоосон зорилтоо биелүүлж чадна гэдэгт итгэж байна  гэжээ. 

Тэрээр: Бангладешийн Хятадтай тогтоосон харилцааг гадаад  харилцааны чухал тулгуураа болгож, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны  түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Бангладеш "Нэг хятад улс"-ын  бодлого баримталж, Хятадын амин чухал ашиг сонирхолтой холбоотой, анхаарал  хандуулж буй асуудлаар Хятад улсыг хэлбэрэлтгүй дэмжинэ  гэжээ. 

Урьхан

Их уншсан

холбоотой мэдээ