Бангладешийн ерөнхий сайд Ван И-г хүлээн авч уулзав

2017-11-19 15:51:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-р сарын 18-нд, Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина  ерөнхий сайдын ордондоо Хятадын ГХЯ-ны сайд Ван И-г хүлээн авч уулзсан байна.  

Шейх Хасина ХIХ их  хурал амжилттай болсонд баяр хүргээд, Ван И-гээр дамжуулан дарга Ши Жиньпин,  ерөнхий сайд Ли Кэчян нарт мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлжээ. Шейх  Хасина: Бангладеш, Хятад уламжлалт найрамдалтай. Хятадын тал урт хугацаанд  Бангладешийн хөгжил, бүтээн байгуулалтад дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд  Бангладешийн тал талархаж байна. 2016 онд Ши Жиньпин дарга Бангладешт түүхт  айлчлал хийж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг  бэхжүүлсэн юм. Энэ чиглэлийн удирдлагын дагуу, Хятадын талтай хамт олон салбарын  ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахад Бангладешийн тал бэлэн байна гэжээ.  
Ван И,  Ши Жиньпин дарга, ерөнхий сайд Ли Кэчян нарын  ерөнхий сайд Шейх Хасинад хүргэсэн мэндчилгээг уламжлаад, Хятад, Бангладеш  харилцан сайн найз, сайн түншийн хувьд, Бангладешийн талтай харилцан сонирхож  буй томоохон асуудлаар харилцан дэмжиж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны  түншийн харилцааг гүнзгийрүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Мөн “нэг бүс нэг зам”  үйл явцыг хамтдаа урагшлуулж, “Бангладеш, Хятад, Энэтхэг, Мьянмарын эдийн  засгийн хонгил”-ын бүтээн байгуулалтыг ахиулахад бэлэн байна  гэжээ. 





 


Их уншсан

холбоотой мэдээ