Америкийн бизнесменүүд Хятадын хөгжилд анхаарал тавив

Уртнасан 2017-11-19 15:52:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 17-нд АНУ-ын Калифорни муж  улсын Палм Спрингс хотод 2017 оны Эрнст & Янг стратегийн өсөлтийн тухай  форум нээгдэв. Энэ оны форумд анх удаа Хятад улсын сэдэвт салбар форум нээж,  Хятад улсын хөгжилд анхаарал хандуулсан байна.

Эрнст & Янг стратегийн өндөр өсөлтийн тухай форум  АНУ-ын компанийн эздийн оролцдог хамгийн нөлөө бүхий форум бөгөөд энэ онд Умарт  Америкийн болон дэлхийн олон газрын улс төр, бизнесийн салбарын 2300 гаруй хүн  оролцов.

Хятад улсын хиймэл оюун ухааны нээлт, түүний хэрэглээний  салбарын ахиц, хөгжлийг олон улсын бизнесийн салбарынханд танилцуулах, Хятад  улсын “Нэг бүс нэг зам” санаачилгын холбогдох бодлого, шинжлэх ухаан технологийн  шинэчлэлээс бий болсон олон улсын хамтын ажиллагааны боломжоос хуваалцах,  шинжлэх ухаан технологи, банк санхүү, хөрөнгө оруулалт, эмчилгээ зэрэг олон  салбарт Хятад, Америкийн компани нэгж гүнзгий харилцаа солилцоо өрнүүлэхийг  нэмэгдүүлэх зорилт бүхий энэ салбар форумыг энэ удаагийн форумоос Америкийн  Азийн соёлын төвд тусгай эрх олгон зохион байгуулсан байна.

Хятад улсын сэдэвт салбар форумыг “Yahoo” санхүү эдийн  засгийн ерөнхий найруулагч Энди Сервер даргалжээ. Тэрээр хэлсэн үгэндээ:  Технологийн дэвшил Хятад улсын эдийн засгийн хөгжлийг ихээхэн ахиулж байна.  Хөдөлгөөнт төлбөр тооцоо зэрэг салбарт Хятад улс тэргүүлэх байр суурьтай байгаа  бөгөөд Хятадын компаниудын хиймэл оюун ухаан, робот бүтээх зэрэг салбарын шинэ  бүтээл, хөгжил хүмүүсийн анхаарлыг татаж байна. Америкийн компаниуд Хятад улстай  харилцаагаа эрчимжүүлж, Хятадын зах зээлийг илүү сайн ойлгох шаардлага тавигдаж  байна. Хятад улсын сэдэвт салбар форумыг нээсний ач холбогдол нь мөн үүнд оршино  гэж тэмдэглэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ