Чөлөөт худалдааны гэрээг шинэтгэх 5 дахь хэлэлцээг эхлүүлэв

2017-11-19 15:58:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд Мексикийн нийслэл Мехико  хотноо Умард Америкийн  чөлөөт худалдааны гэрээг  шинэтгэх 5 дахь хэлэлцээг эхлүүлж, Америк, Канад, Мексик 3 орон хэлэлцээрийн зангилаа  асуудлуудыг цаашид авч хэлэлцэх юм байна. 

4 хоног үргэлжлэх тус хэлэлцээгээр, авто машины гарал үүслийн  дүрмийг өөрчлөх, 5 жилийн хугацаанд гэрээ өөрөө хүчингүй болох заалтыг нэмэх  зэрэг агуулгын хүрээнд  хэлэлцэх болно.
Умард  Америкийн чөлөөт  худалдааны гэрээг шинэтгэх анхны хэлэлцээг 8-р сард эхлүүлсэн юм. 10-р сард 4 дэх хэлэлцээрийг дуусгасны  дараа, гурван тал хамтарсан мэдэгдэл хийж, хэлэлцээрийн явцад, “санал зөрөлдөөн  маш их байгаа”, иймээс 5 дахь хэлэлцээг хойшлуулаад 11-р сарын 17-нд хийхээр  товлож, санал зөрөлдөөндөө үнэлгээ хийх цаг зав гаргасан бөгөөд дараачийн  хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд хийхээр шийдсэн  байна. 




Их уншсан

холбоотой мэдээ