​НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн хурал өндөрлөв

2017-11-19 16:06:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн бүдүүвч конвенц”-ын гэрээлэгч  талуудын 23 дахь хурал 17-нд Герма ны Бонн хотноо өндөрлөхөөр төлөвлөж байсан  боловч 18 өглөө хүртэл үргэлжилж, албан ёсоор дууссан байна.Хятад улсын уур  амьсгалын өөрчлөлтийн ажил хариуцсан тусгай төлөөлөгч Ше Жэньхуа хурлын дараа:  Тус хурлаар “фижийн хэрэгжилтийн хөдөлгөх хүч” хэмээх идэвхтэй цуврал амжилтыг  баталж, “Парисын гэрээ”-г хэрэгжүүлэхэд холбогдсон олон талын асуудлаар  хэлэлцээний тэнцвэртэй баримт бичгүүдийг бүрдүүлж, 2018 онд хэлэлцээрийг  урагшлуулах, зохион байгуулах арга хэлбэрийг цаашид тодорхойлж, ялангуяа 2020  оноос өмнө хэрэгжүүлэх ёстой ажлыг хурдтай биелүүлэх тухай байршуулалтыг  баталсан юм. Хятад улс эдгээрийг сайшаан дэмжинэ гэжээ.

НҮБ-ын уур амьсгалын  өөрчлөлтийн хурал өндөрлөв

Ше Жэньхуа: COP23-ын тогтоосон ололт амжилт олон улс хамтран ажиллаж,  уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах, дэлхий дахины бохирдол багатай ногоон  хөгжлийг ахиулах улс төрийн хөдөлгөх хүчийг харуулан бэхжүүллээ. Санаанд  хүрэхгүй зүйл мөн бий боловч олон талын анхаарал хандуулж буй асуудлыг  тэнцвэртэй тусгасан. Улс орнууд уян хатан, бүтээлч байр сууриар олон талын  ахицыг үр ашигтай, харилцан итгэлцсэн байдлыг хамгаалж, “Парисын гэрээ”-г  хэрэгжүүлэх хэлэлцээрийг товлосон цагтаа хийж, уур амьсгалын өөрчлөлтийг  зохицуулах үйл ажиллагаа, дэмжлэгийг үргэлжлэн чангатгахад бат бэх суурь тавьж  өглөө гэжээ.

Тус хурал нийт гурван долоо хоног шахам үргэлжилсэн бөгөөд өнөөдрийн  хурал ч хориод цаг явагдлаа. Амжилтад хүрлээ гэж хэлэх ёстой. Ялангуяа хөгжиж  буй олон орны гуйвшгүй байр сууринд үндэслэн, 2020 оноос өмнөх ажлыг ирээдүйн  хэлэлцээний хөтөлбөрт оруулах бөгөөд холбогдох тогтоол гаргажээ. Хятадын  төлөөлөгчид ч үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэсэн гэж Ше Жэньхуа  хэлэв.  Сарантуяа 

НҮБ-ын уур амьсгалын  өөрчлөлтийн хурал өндөрлөв


Их уншсан

холбоотой мэдээ