Хятад, Европын галт тэрэг шинэ амжилт тогтоов

2017-11-19 16:11:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Европын галт тэрэг шинэ амжилт  тогтоов

18-нд Хятадын төмөр замын ерөнхий компанийн мэдээлснээр,  17-нд Хятад Европын X8086 дугаарт галт тэрэг Чэн Шян өртөөнөөс хөдөлснөөр, 2017  оны Хятад, Европын галт тэргийг ажиллуулсан нийт хэмжээ 3000-г давж, жил тутмын  шинэ амжилт гаргасан төдийгүй 2011-2016 оны ажиллуулсан нийт тооноос давав. Мөн  2011 онд Хятад, Европын галт тэргийг аялуулснаас хойш нийт 6000 мянга гаруй удаа  зорчээ.
 
Хятадын төмөр замын ерөнхий компанийн албан хариуцлагатан  танилцуулснаар, сүүлийн жилүүдэд тус компани Хятад, Европын галт тэргийг "Нэг  бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг түргэтгэх, зам дагуу орнуудыг дэд бүтцээр  холбох, худалдааг нэвтрүүлэх, ашиг сонирхлын хамтын цогцыг буй болгох чухал арга  хэмжээ болгож, ачаа тээврийн зохион байгуулалтын ажлыг сайжруулж, үйлчилгээний  баталгааг төгөлдөржүүлэн, Хятад, Европын галт тэрэг сайтар хөгжсөөр ирсэн  юм. 

Хятадын төмөр замын ерөнхий компани санаачилж, Чүнчин, Чэндү,  Жэнжя, Үхань, Сүжөү, И-Ү, Ши-Ань зэрэг 7 хотын галт тэрэгний компани  хамтран Хятад, Европын галт тэрэгний ачаа тээврийн зохицуулалтын компани  байгуулж, бараа гүйлгээний өртгийг бууруулан, үр ашгийг  дээшлүүлэв. 

Урьхан    

 

Их уншсан

холбоотой мэдээ