​Хатан гол цөнгөө түрж байна

2017-11-19 16:15:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: Хүйтэн агаарын улмаас Хатан голын Өвөр  Монгол дахь хэсгээр өнгөрсөн жилийнхээс 1 хоногийн өмнө цөнгөө түрж байна. 18-нд  Хатан голын үерээс сэргийлэх ерөнхий газар: Хатан гол өнөөдрөөс эхлэн,  2017-2018 оны  цөнгийн үерийн үедээ орж, цөн түрэхээс сэргийлэх ажлын механизм хэрэгжүүлнэ гэж  мэдэгджээ.

Хатан гол нь Өвөр Монгол зэрэг Хятадын 9 муж, өөртөө засах орноор  дамжин урсдаг, газар зүйн өвөрмөц байршил, уур амьсгалын нөхцөлийн улмаас Хатан  гол өвөл хаврын улиралд цөн түрэн, үерлэдэг юм. Хатан гол жил бүрийн 11-р сарын  дундуур буюу сүүлчээр Өвөр Монголын хэсгээр анх хөлдөж, Хатан гол цөнгийн үер  эхэлдэг юм. 
Хатан голын үерээс сэргийлэх ерөнхий газар: Холбогдох байгууллагууд  сэргийлэлтийн байдалд орж, цөнгийн тухай мэдээллийг олон нийтэд цаг тухайд нь  оновчтой хүргэх хэрэгтэй. Голын хэвлийн хөвсөн мөсийг цэвэрлэн, ард иргэд,  барилга байгуулалтыг авран хамгаалах бэлтгэл ажил хийж, тулгамдсан үед үерийг  цаг тухайд нь үр ашигтай шийдвэрлэх хэрэгтэй гэжээ.   Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ