Энэтхэг улс Японтой хамтран сарыг тандах төлөвлөгөөтэй байна

2017-11-19 16:33:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд, Ази-Номхон далайн   бүсийн сансар судлалын байгууллагын 24 дэх форумын үеэр Энэтхэгийн сансар   судлалын холбооны тэргүүн Киран Кумар: Энэтхэг улс Японтой хамтран сарыг тандах   төлөвлөгөөг хэлэлцэж байна гэжээ.
Ази-Номхон далайн бүсийн сансар   судлалын байгууллагын 24 дэх форум 11-р сарын 14-17-нд Энэтхэгийн Бенгалур хотод   боллоо. Киран Кумар: Энэтхэг, Японы судалгааны байгууллагууд эрчтэй хамтран   ажиллаж байна. Хэзээ нэгэн өдөр амжилттай хамтран ажиллаж сарыг тандах болно   гэдэгт итгэж байна гэжээ.
Үүнээс өмнө Энэтхэг, Япон гүрэн тус тус сарыг   тандах төлөвлөгөөгөө эхлүүлээд байсан юм. 2007 онд Япон сарыг тойрон хайгуулын   хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн бол 2008 онд Энэтхэг “Чандрана 1” хайгуулын   аппарат хөөргөж, сарны гадаргууд амжилттай  дусаж байсан юм.
Энэтхэгийн   “Чандрана 1” 80 сая ам.доллар зарцуулсан бол Япон улс 480 сая ам.доллар   зарцуулсан байсан тул хоёр тал хамтарч ажиллахад хүрвэл Япон улс Энэтхэгээс бага   хөрөнгө оруулалтаар ихээхэн үр ашигтай ажиллахыг сурахын зэрэгцээ Энэтхэг   хөрөнгө мөнгөний талын дэмжлэг авах магадлалтай хэмээн Энэтхэгийн хэвлэл   мэдээллийнхэн таамаглаж байна.

Их уншсан

холбоотой мэдээ