Ши Жиньпин Өвөр Монголын Улаанмөчир чуулгын уран бүтээлчдэд хариу захиа илгээв

2017-11-22 16:41:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-р сарын 21-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн   дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Жи Жиньпин Өвөр Монголын   Баруун Сөнид хошууны Улаанмөчир чуулгын уран бүтээлчдэд хариу захидал илгээж,   анхан шатанд ажиллаж, ард олондоо үйлчилж, ард түмэнтэйгээ ойр, түгээн   дэлгэрэхэд хялбар, урлагийн амьд содон бүтээл туурвиарай хэмээн урамшуулжээ.

Ши Жиньпин   хариу захидалдаа: Та бүхний захиаг уншаад Улаанмөчир чуулга өсөн дэвжиж, та   бүхний ажил үйлсээ дээдэлж, нам ард түмнээ хайрлаж байгаа халуун сэтгэлийг   ойлголоо.

Танай нутагт   анхны Улаанмөчир чуулга мэндэлсэн юм байна. 60 жилий турш үе үеийн Улаанмөчир   чуулгын уран бүтээлчид халуунд халж, хүйтэнд хөрч, цэлгэр говь, цэнхэр талаар   аялан тоглож, хөх тэнгэрээр хөшиг хийж, хөрст газраар тайз хийж, малчин   тариачдад хөөр баяр, урлаг соёлыг түгээж, намын хайр халамжийг уламжилсаар ирсэн   юм гэжээ.

Ши Жиньпин:   Улаанмөчир чуулга гандан бууршгүй  гал мэт дүрэлзэж байгаа нь ард түмэнд урлаг   хэрэгтэй, урлагт ч ард түмэн хэрэгтэй гэдгийг харуулж байна. Шинэ эрин үед та   бүхэн намын XIX их хурлын үзэл санааг хэрэгжүүлж, Улаанмөчир чуулгын шилдэг   уламжлалыг улам бадрааж, амьдралын хөрснөөс ургаж, малчин түмэндээ үйлчлэн, уран   бүтээлээ ундрааж, анхан шатанд ажиллаж, ард олондоо үйлчлэн, түмэн олонтойгоо   ойр, түгэн дэлгэрэхэд хялбар, урлагийн амьд содон бүтээл туурвиж, үргэлж хөдөө   нутгийнхаа урлагийн гавшгай бригад байгаарай гэж урамшуулсан байна.  

Их уншсан

холбоотой мэдээ