Англи улс Иракт олон талаар туслах болно

2017-11-30 11:12:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

29-нд Иракийн Үндэсний телевизийн мэдээлснээр, Иракийн ерөнхий сайд  Хайдер ал Абад мөн өдөр Иракт айлчилсан Английн ерөнхий сайд Тереса Мэйтэй  уулзаж, хоёр талын харилцаа зэрэг асуудлыг авч хэлэлцлээ гэжээ.  

Уг мэдээлэл Абадын  үгнээс эш татаж мэдээлэхдээ: Ирак, Англи хоёр орны харилцаа терроризмтой тэмцэх  зэрэг салбарт ихээхэн хөгжиж, Английн тал гэр орноосоо дайжсан цагаачдыг  орогнуулах зэрэг талаар Иракт дэмжлэг үзүүлсэн гэжээ.

Тереса Мэй: Англи цаашид  олон салбарт Иракт дэмжлэг үзүүлэх болно. Хоёр орны харилцаа цаашид тогтвортой  хөгжихийг хүсэж байна гэжээ. 

Тереса Мэй 29-нд Багдад хотод хүрэлцэн  очсон бөгөөд энэ нь түүний Английн ерөнхий сайд болсноосоо хойш Иракт хийж буй  анхны айлчлал юм. 

Их уншсан

холбоотой мэдээ