Ши Жиньпин баярын захиа явуулав

2017-11-30 15:22:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11. 27-12.1 хүртэл  Бээжин хотноо Ази Номхон далайн бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн   2013-2022 он хүртэлх, дунд хугацааны хяналт шалгалтын дээд хэмжээний засгийн  газрын хоорондох хурал болж байна. Хятад улсын дарга Ши Жиньпин хуралд баярын  захиа илгээж, халуун мэндчилгээ дэвшүүлэв. 

Тэрээр баярын захиандаа:  Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүн төрөлхтний их гэр бүлийн эрх тэгш гишүүн юм.  Дэлхийн хэмжээнд тогтвортой хөгжлийг ахиулан, "нэгийг ч дутаахгүй" зорилтыг  биелүүлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст онцгой анхаарал хандуулж,  онцгойлон халамжлах ёстой. НҮБ-ын "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүний эрхийн  конвенц" ба "2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхийн хэрээр  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш эрх эдлүүлэх, тэдний нэгдмэл хөгжлийг ахиулах  нь Олон улсын хамтын нийгэмлэг, мөн дэлхийн улс орнуудын нийтлэг ойлголт, хамтын  ажиллагаа болж байна. 

Хятад улс Ази Номхон далайн бүс зэрэг олон  улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил үйлсийн хөгжлийг хэлбэрэлтгүй  дэмжинэ хэмээн Ши Жиньпин онцлоод, энэ хурлаар тус бүс нутгийн хөгжлийн  бэрхшээлтэй хүмүүст улам их үр шим хүртээхийг хүсэж буйгаа  илэрхийлэв. 

Урьхан   

Их уншсан

холбоотой мэдээ