Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжил сайн, боломж их байна

2017-11-30 16:10:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: ОХУ-ын өмнөд  бүсийн Сочи хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын  ерөнхий сайд нарын зөвлөлийн XVI уулзалт болох гэж байна. Энэ нь Шанхайн хамтын  ажиллагааны байгууллага гишүүний өргөтгөл хийсний дараах ерөнхий сайд нарын  анхны уулзалт учраас талуудын анхаарлыг татаж байна.

ОХУ-ын ерөнхийлөгчийн Шанхайн  хамтын ажиллагааны байгууллагын ажил хариуцсан тусгай элч, Оросын ГХЯ-ны Ази,  Номхон далайн хамтын ажиллагааны газрын дарга Бакхайта Хакимов: Энэтхэг,  Пакистан шинэ гишүүн болж нэмэгдсэнээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага  дэлхийн хүн амын 40 хувийг хамарч, гишүүн орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний  хэмжээ дэлийн улс орнуудын нийт хэмжээний 20 хувийг эзэлсэн, бүс нутгийн  чанартай томоохон байгууллага болон хөгжиж, хүч чадал, нөлөө ихээхэн нэмэгдэж  байна гэжээ.  

Бакхайта Хакимов : Өнөөгийн нөхцөл байдлаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад  Энэтхэг, Пакистан хоёр улс шинээр нэмэгдсэн учраас шинэ боломжоо дахин нягталж,  бодит ажил үүргээ хамтдаа шийдвэрлэн, шинэ гишүүн орнууд зэрэг бүх гишүүдээ  дайчлан улам өргөн цар хүрээнд, ялангуяа зам харилцаа, эрчим хүч, хөдөө аж ахуй,  экологи зэрэг салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хэрэгтэй. Боломж нөхцөлөө  бүрэн дүүрэн ашиглахын тулд хамтдаа хичээн зүтгэх хэрэгтэй  гэжээ.
 
Хакимов: ШХАБ байгуулагдсанаас хойш улс төр, аюулгүй байдлын  салбар дахь хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж, бүх шатны механизмыг тогтвортой  ажиллуулж, эрх зүйн бат бэх суурь тавьж өгсөн. Гэвч эдийн засгийн салбар дахь  хамтын ажиллагаа "тааруу", улс төрийн салбар дахь хамтын ажиллагаанд хүрэхгүй  байна. ШХАБ-ын гишүүн орнууд "Нэг бүс нэг зам" хамтын ажиллагааны боломжийг  ашиглан, улс орнуудын хооронд олон талт, олон хэлбэрийн хөгжлийн стратегийг  хөгжүүлэх нь бидний өмнө тулгарч буй чухал үүрэг юм. Хятад, Орос, бусад  холбогдох талууд "Нэг бүс нэг зам" төслийг Евро-Азийн эдийн засгийн холбооны  төсөл зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааны санаачилга, Казахстаны "Гэрэлт зам"  зэрэг хөгжлийн стратегитэй холбон урагшлуулах нь ШХАБ-ын гишүүн орнуудын хүрсэн  нийтлэг ойлголт юм гэжээ. 

"ШХАБ-ын гишүүн орнуудын  санаачилсан интеграцын тухай санаачилгыг нэгтгэн, эдийн засгийн даяаршил, бүс  нутгийн эдийн засгийн интеграцыг идэвхтэй хөгжүүлэх нь дэлхийн эдийн засгийн  хөгжлийн гол чиг хандлага юм. Тиймээс ШХАБ энэ зорилгыг биелүүлэхийн тулд хүчин  чармайлт гаргах хэрэгтэй."

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын аж ахуйн эздийн комиссын  гүйцэтгэх ерөнхий нарийн бичгийн дарга Кавски: 8 гишүүн орноос гадна, Шанхайн  Хамтын Ажиллагааны Байгууллага бас 4 ажиглагч орон, яриа хэлэлцээний 6 түнш  оронтой. Олон жилийн хөгжлөөр дамжин Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын  нягтрах болон татах хүч тасралтгүй нэмэгдэж, дэлхийд хамгийн амьдрах хүчтэй,  хэмжээгээр хамгийн том бүс нутгийн чанартай байгууллага  болжээ. 

"Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага гишүүн орон,  ажиглагч орон, яриа хэлэлцээ хийх түнш зэрэг 18  оронтой  ажилч хэрэгч хамтын  ажиллагаагаа хөгжүүлж, тэдний хөрш бүс нутаг, тухайлбал Зүүн Өмнөд Ази, Европ,  ялангуяа Африк, Латин Америкийн зарим орнууд Шанхайн Хамтын Ажиллагааны  Байгууллага, ялангуяа холбогдох эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны төсөлд  маш их анхаарал хандуулж байна" гэжээ. 

Мөн, Шанхайн Хамтын Ажиллагааны  Байгууллагын гишүүн орнууд худалдаанд тус дөхөм үзүүлж, жижиг, дунд аж ахуйн  нэгжийн хамтын ажиллагааг ахиулан, дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагааг  өргөтгөж, худалдааны арга хэлбэрийг шинэчлэн, цахим худалдаа, үйлчилгээ  худалдааны салбарт ахиц гаргаж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ  агуулга, хөдөлгөх хүчээр сэлбэжээ. 



Их уншсан

холбоотой мэдээ